Шууд л Япон руу нисээд очмоор санагдахад хүргэх сонирхолтой зүйлс

Энэ улс нь өөрсдийн өвөрмөц түүх, уламжлал, ард түмний зан заншлаараа гаднынхны сэтгэлийг татсаар ирсэн билээ. Тиймдээ ч бусад орны олон хүн Японд зочлохыг хүсч, түүхэн дурсгалт газрууд, байгалийн гайхамшиг, хоол хүнс зэрэгт нь татагддаг. Мөн үүнээс гадна уг орны өдөр тутмын амьдрал ч бас ихэд сонирхол татам учраас эдгээрийг илэрхийлэх 14 онцлог баримтыг танд танилцуулж байна.

  1. Хэрэв та хувийн эд зүйлээ алдсан бол огт санаа зовох хэрэггүй

Шударга сайхан сэтгэлийг энэ оронд өндрөөр үнэлдэг бөгөөд хүүхдүүдээ бага наснаас нь олсон эсвэл гээсэн эд зүйлээ цагдаад тэмдэглүүлэхийг сургадаг байна. Жишээ нь, Токио болон Нью Йорк хотуудад гээгдүүлсэн утас түрийвч нь буцаж олдох тохиолдолыг харьцуулж үзжээ. Ингэхэд Нью Йоркт дөнгөж 6 хувь нь л алдсан зүйлээ буцааж олсон бол токиод 88 хувийн өндөр үзүүлэлттэй байжээ.

  1. Япончууд мууранд их хайртай

Японд муурны тусгай кафе байдаг ба ихэд алдартай болжээ. Энд хүмүүс муурыг эрхлүүлж, хамт зугаалах боломжтой бөгөөд зарим хүмүүс ихэвчлэн маш жижиг орон сууц, ажлын ачаалал зэргээс шалтгаалан гэрийн тэжээвэр амьтантай болоход хүндрэлтэй байдгаас уг үйлчилгээ үүсжээ.

  1. Гэрийн тэжээвэр нохой хүүхдийн тэргэнд сууж явах нь хэвийн үзэгдэл

Япончууд гэрийн тэжээвэр амьтнаа үслэг хүүхэд гэж үздэг бөгөөд тэднийг хувцаслаж, тэргэн дээр суулгаж явах нь энгийн үзэгдэлд тооцогдож, хэн ч таныг гайхаж харахгүй. Харин ч тэжээвэр нохой ямар өхөөрдөм болохыг хэлэх болно.

  1. Үйлчилгээний байгууллагууд нь ажлаа төгс гүйцэтгэдэг

Энэ улсад үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг маш чухалаар авч үздэг. Жишээ нь, Фүжи уулын оргилд пицца хүргэх гэх мэт.

  1. Гарын үсгийн оронд хувийн тамга хэрэглэх боломжтой

Японд олон хүн гарын үсэг зурахын оронд үүнтэй адилтгах тамга хэрэглэдэг ба Инкан болон Ханко гэсэн төрөлтэй. Инконыг илүү албан ёсны чухал баримт бичигт хэрэглэх бол Ханког энгийн үедээ ашигладаг байна.

  1. Зарим ресторан сүшиг эргэдэг ширээнд тавьж үйлчилдэг

Кайтен сүши нь энд хамгийн алдартай хоолны нэг билээ. Тодруулбал, сүши захиалахад урсдаг ширээгээр дамжуулан, нэг ёсондоо өөртөө үйлчилдэг систем юм. Ингэснээр илүү хурдан бөгөөд хамаагүй хямд зардалаар амтат хоол зооглох боломжтой.

  1. Нийтийн тээвэр нь олон талын ашигтай

Байгалийн гамшиг тохиолдохгүй л бол нийтийн тээвэр яг цагтаа ирдэг ба хоцорлоо гэхэд ихдээ 18секунд л хоцордог гэнэ. Мөн үүгээр ч зогсохгүй зарим дээд зэрэглэлийн хурдан галт тэргэнд суувал хөлөө усанд дүрэнгээ зорчиж болох аж.

  1. Төсөөллөөс давсан амттан

Япон улс нь үнэхээр гайхалтай амттантай төдийгүй вагаши хэмээх эрүүл, үзэмжтэй амттан нь дэлхийд нэртэй байдаг. Тиймдээ ч үүнийг хийхэд маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг ба ихэвчлэн ургамлын гаралтай орц найрлагаар хийгддэг.

  1. Япончууд мачатай бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг

Жирийн дэлгүүрээс эхлээд том супермаркет хүртэлх бүх газарт мачатай кит кат, зайрмаг, амттан өрөөстэй байдаг ба бэлэг дурсгалын чихмэл ч бас бий.

  1. Эндхийн талх нь хүртэл өвөрмөц байдаг

Энэ улсынхан хамгийн энгийн зүйлийг ч бүтээлчээр хийдэг. Тухайлбал яст мэлхий хэлбэртэй талх, цэцгэн хэлбэрт нарийн боов, загасан жигнэмэг гэх мэт. Мөн Япончууд дунд Anpanman хэмээх хүүхэлдэйн киноны баатар их алдартай ба энэ нь буурцагтай боов гэсэн утгатай.

  1. Хүүхдэд маш аюулгүй улс учраас сэтгэл амар байдаг

Японд гэмт хэргийн гаралт бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад маш бага байх бөгөөд сургуулийн багачууд чөлөөтэй ганцаараа явах нь тийм ч ховор биш юм. Гэхдээ энэ нь Япон эцэг эхчүүд хариуцлагагүй гэсэн утга биш ба зүгээр л олон нийтийн аюулгүй байдалд итгэдэг хэмээн ойлгож болно. Цаашлаад ингэсээр хүүхдүүд эрт биеэ дааж, хариуцлагатай болоход нэмэр болдог.

  1. Буганууд ч бас амар тайван оршдог

Буга бол Японы эртний нийслэл Нара хотын бэлгэдэл юм. Хэдийгээр тэд маш аймхай амьтад боловч энэ улсад хүмүүсийн дунд оршдог нь ямар тайван байдгийг нь илэрхийлнэ. Мөн бугануудад амттан өгөхөд эелдгээр бөхийдөг нь интернэтэд алдартай болжээ.

  1. Сүр жавхлант цэцгийн баяр нь хамгийн үзэсгэлэнтэй

Японы нэгэн мужид цэцгийн цэцэрлэгт хүрээлэн байдаг ба энд Вистериагийн наадам болдог. Олон 10 жилийн настай модод цэцэглэж, ид шидийн гэмээр орчинг бүрдүүлж, өнгөлөг төрхийг бий болгодог. Түүнчлэн намрын улиралд эргэн тойрны модод болон цэцэг нэлдээ улаан, улбар шар өнгөтэй болох бөгөөд Японы 67 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг нь тун гайхалтай юм.

  1. Жимс бэлэглэх нь түгээмэл байдаг

Хэрэв та Японд очвол олон сонирхолтой жимстэй таарах болно. Жишээ нь, дөрвөлжин тарвас, 5 өнцөгт жүрж цагаан гүзээлзгэнэ, 200 долларын амтат гуа гэх мэт. Мөн барууныхан бие биедээ үнэтэй шоколад өгдөгтэй адил эндхийнхэн онцгой жимсижимсгэнийг бэлэг болгон өгдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!