Найзууд маань үргэлж надаас яаж турсан бэ гэж асуудаг. Би үүнийг уугаад 8 кг хорт бодисыг биеэсээ гадагшлуулж чадсан юм!

Хүний биед хичнээн их хорт бодис хуримтлагдаж байдгийг та мэдэх үү? Амьсгалсан агаар, уусан ус, идсэн хоолонд хүртэл байх бөгөөд энэ нь бидний биед шингэдэг байна. Бүдүүн гэдэс нь бие дэх хорт бодисыг тэнцвэржүүлж, гадагшлуулах үүрэгтэй чухал эрхтэн бөгөөд үүний үйл ажиллагаа саармагжсаны улмаас асуудал үүсэх аж. Харин бид та бүхэндээ бие дэх хорт бодисыг гадагшлуулах хялбархан аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

  • Бие дэх хорт бодис

Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа тасалдаж, хорт бодисыг гадагшлуулахгүй байснаар 24-70 цагийн хооронд гэхэд таны хоол боловсруулах систем 30 кг хорт бодисыг хуримтлуулсан байдаг аж. Өтгөн хаталт нь үүний нэгээхэн шинж тэмдэг юм.

  • Шинж тэмдэг

Биед хорт бодис хуралдсан үед дээр дурдсанчлан өтгөн хатах бөгөөд дархлааны систем суларч, амархан өвддөг болно. Ялангуяа давсагны, шээсний замын халдварт өвчин болон үтрээний халдвар авч мэднэ. Зарим тохиолдолд арьсан дээр тууралт гарч болзошгүй. Цаашлаад сэтгэл гутралд орж, хоол боловсруулах систем доголдож эхлэх болно. Хэрэв танд энэ мэтчилэн шинж тэмдгүүд илэрч, бие дэх хорт бодисууд тань илт нэмэгдэж байвал бидний дуулгах аргыг хэрэглэж, хорт бодисоо гадагшлуулаарай.

1. Агч модны сироп

Орц:

  • Ус – 300 мл
  • Агч модны сироп – 2 халбага
  • Нунтаг халуун чинжүү – 1/10 халбага
  • Нимбэг – тал

Бэлтгэх арга:

  • Агч модны сироп, ус болон нунтаг чинжүүгээ нэгтгэж, хутгаарай.
  • Одоо үүнийхээ дээр тал нимбэгний шүүсээ шахаж хийнэ.
  • Үүнийгээ 7 хоногийн турш, өдөрт 5-7 удаа бага багаар уугаарай.
  • Ингэснээр таны биеэс хорт бодис гадагшилж, эрүүлжих болно.

2. Нимбэг болон гаа

Орц:

  • Нимбэг – 1 ширхэг
  • Гаатай эфирийн тос – 10 дусал
  • Ус – 2.5 мл

Бэлтгэх арга:

  • Усаа саванд хийж бэлтгэнэ.
  • Үүндээ нимбэгний шүүсээ нэмж хийгээрэй.
  • Дараа нь гаатай тосоо хийж, хутгана.
  • Үүнийгээ өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ. Та өдөр бүр тус бэлдмэлийг бэлтгэж, 2 долоо хоног уугаарай.
  • Та дээрх хоёр аргын аль нэгийг сонгон хэрэглэж, 10-15 хоногийн дотор үр дүнг нь мэдрээрэй. Таны бие эрүүлжиж, эд эрхтэн тань сэргэх бөгөөд эрч хүчээр цэнэглэгдэх аж.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!