53 насандаа ч төгс харагдсаар байгаа Женнифер Энистоны амьдралын 14 дүрэм

“Friends” цувралын од бүсгүй Женнифер Энистон өдгөө 53 настай ч түүний залуу төрх, шинэлэг байдал олныг гайхшируулж байна. Тиймээс тэрээр шүтэн бишрэгчдэдээ зориулан өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн гоолиг бие болоод үзэсгэлэнт байдлынхаа нууцыг олонд дэлгэснийг нийт эмэгтэйчүүддээ зориулан хүргэж байна.

  1. Дасгал хөдөлгөөн бол түүний амьдралын салшгүй хэсэг юм

Женнифер 7 хоногт дор хаяж 5 өдөр спортоор хичээллэдэг ба голдуу йог хүчний дасгал болон кардио хийдэг аж. Мөн тэрээр нэгэн ярилцлагадаа “Надад илүү 5 минут байвал тэр цагтаа биеийн тамирын дасгал хийх болно. Жишээ нь, олсоор үсрэх, нохойтой алхалт хийх гэх мэт” хэмээн хэлжээ.

  1. Гэхдээ тэр бусдад спортын талаарх зөвлөмж өгдөггүй

Сүүлийн үед жүжигчин бүсгүй спортоос илүү амьдралаас таашаал авах зарим зүйлсийг эрэлхийлэх болсон. Тийм ч учраас тэрээр бусад хүмүүст дасгал хөдөлгөөний талаар зөвлөгөө өгөх нь илүүц гэж үздэг.

  1. Тэрээр хэрхэн залхуурлыг даван туулахаа сайн мэддэг

Алдарт бүсгүй ямар нэг зүйл хийхээсээ залхуурсан үедээ өөрийгөө хүчилж эрч хүчээ нэмдэг аж. Жишээ нь тэр дасгал хиймээргүй байсан ч эхний 10 минутын турш эрчимтэйгээр хөдөлгөөн хийдэг ба бие махбодод эндрофин ялгарах хүртэл хичээдэг гэнэ. Мөн үүнийхээ хажуугаар дараа нь идэх амтат мексик хоолныхоо тухай төсөөлдөг хэмээн хошигнон ярьлаа.

  1. Энистон өглөө эрт босдоггүй

Энистоны эрүүл арьсны нууц бол олон цаг унтаж, арьсаа хамгаалах явдал юм. Тэрээр дор хаяж 8 цаг унтдаг бөгөөд чухал ажилгүй бол нойрмоглож явах тун дургүй аж.

  1. Түүний өдөр тутмын зуршлуудын нэг бол өглөөг утасгүй угтах юм

Жүжигчин бүсгүй өглөөг тэжээвэр амьтадтайгаа алхах, кофе уух, 20 минутын бясалгал хийх зэргээр эхэлдэг ба ингэхдээ ямар ч дуудлага, мессеж, чат авалгүй нийгмийн сүлжээгээ хаадаг гэнэ. Түүнчлэн тэрээр дор хаяж 7 хоногийн турш энэ хэмнэлээр амьдарвал ямар их ялгаа гарахыг анзаарах болно гэж нэмэн хэллээ.

  1. Тэр хэзээ ч цангаж явдаггүй

Ихэнх хүмүүс ам нь цангасан үед л ус уудаг бол Женнифер байнга ус уудаг. Түүнд ам цангана гэсэн асуудал үүсдэггүй ба өдөрт ойролцоогоор 12 аягыг уудаг аж. Энэ нь биеийг эрч хүчээр дүүргэж, хүч чадлын эх үүсвэр болдог байна.

  1. Эрүүл хооллолтын нууц

Тэр эхэндээ эрүүл хооллолтын тал дээр чухал ач холбогдол өгөлгүй чихэрлэг амттан, түргэн хоол ихээр иддэг байжээ. Гэвч тун удалгүй таргалалт, язралт гэх мэт буруу хооллолтын үр дүнг анзаарч эхлэв.

Тиймээс Энистон хоолны дэглэм барьж хүнсний ногоо, уургийг голдуу хэрэглэх болсон бөгөөд бие галбирт нь мэдэгдэхүйц өөрчлөлт орсон нь түүнд сургамж болсон байдаг.

Нэмж хэлэхэд тэрээр хөлдөөсөн усан үзэм, гадил, жүрж зэрэг жимснүүдийг түлхүү хэрэглэдгээ сонирхуулсан юм.

  1. Женнифер заримдаа интервалтай мацаг барьдаг

Интервалтай мацаг гэдэг нь 16/8 буюу хоногийн 8 цагийн турш хүссэн зүйлээ идэж, үлдсэн 16 цагт нь зөвхөн цай, ус уух нэг төрлийн мацаг юм. Жүжигчин бүсгүйн хувьд өглөөний 10 цагт цайгаа ууж оройн хоолоо 17-18 цагаас хэтрүүлэлгүй иддэг байна. Ингэснээр биеийн жин болоод арьсны бүтцэд тун эергээр нөлөөлдөг аж.

  1. Тэрээр нүүрээ тод будах дургүй

Женнифер улаан хивсний ёслолд хүртэл төвийг сахисан ягаан уруулын будаг бага зэргийн өө дарагчтай оролцдог ба үсний засалтын хурц шийдэл, тод нүүр будалтад дургүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ түүний уг байдал нь илүү натурал төрхийг бий болгож, хөнгөн мэдрэмж төрүүлдэгтэй хэн ч маргахгүй.

  1. Энистон хөгширч буйтайгаа санал нийлдэг

Жүжигчин бүсгүй карьерынхаа эхэн үед хамрын мэс засал хийлгэн дүр төрхөө өөрчилсөн ч хожмоо гоо сайхны хагалгаа тарилга зэрэг нь төдийлөн хүлээн зөвшөөрөх зүйл биш гэдгийг ойлгожээ. Өөрөөр хэлбэл, Энистон хөгшрөлтийн эсрэг элдэв төрлийн үйлчилгээнээс татгалзаад байна.

  1. Нарны тосгүй явдаг байсандаа харамсдаг

Тэрээр ямар нэг нарнаас хамгаалах тос түрхэлгүй олон цаг гадуур явсан үеүддээ одоо хүртэл харамсдаг гэнэ. Харин сүүлийн жилүүдэд Женнифер нарны тосыг байнга түрхдэг болсон ба энэ нь машин, усан сан, гал тогоо гээд хаа сайгүй байдаг тухайгаа хуваалцлаа.

  1. Тэрээр хүлээн авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандахыг зөвлөдөг

Хүн сэтгэлийн амар амгаланг зөвхөн хоол хүнс, дасгал хөдөлгөөнөөс гадна хүлээн авч буй мэдээ мэдээллээс авдаг. Тиймдээ ч Энистон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эх сурвалж болоод сонсож, харж буй зүйлдээ онцгой анхаарал хандуулахыг зөвлөлөө.

  1. Алдарт бүсгүй өмнөх харилцаагаа хүндэтгэдэг

Тэрээр эксүүдтэйгээ одоог хүртэл сайхан харилцаатай байдаг ба түүний үзэж байгаагаар бие биенээ үзэн ядах нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймдээ ч хуучин нөхөр Жастинтайгаа байнга онлайнаар бичилцдэг аж.

  1. Жүжигчин бүсгүй нас бол зүгээр л тоо гэж үздэг

Энистон өдрөөс өдөрт дэлхий дахинд үлгэр жишээ болж буй эмэгтэйн хувьд шүтэн бишрэгчдэдээ хандан “Та хэдэн настай ч байсан үргэлж сурч хөдөлмөрлөн нийгмийн идэвхтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хөгширсөн гэж бүү эндүүрээрэй” хэмээн уриалжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!