Чадваргүй маникюрчдын гаргадаг хамгийн түгээмэл алдаанууд: Харамсалтай нь бүсгүйчүүд үүнийг анзаардаггүй

Олон эмэгтэйчүүд гэртээ хумсаа арчилж будах сонирхолгүй байдаг. Тиймдээ ч мэргэжлийн маникюрчинд цаг авч үйлчлүүлдэг ч, хумс буддаг бүх хүн өндөр чадвартай байдаггүй ба эцсийн үр дүнд сэтгэлд нийцэхгүй маникюр хийлгэсэндээ харамсах тохиолдол цөөнгүй. Харин ийм нөхцөлд доор дурдсан хумс будахдаа анхаарах ёстой хэдэн зүйлийг мэдэж авснаар үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Мөн уг мэдээлэл шинээр маникюрчин болж буй охид, бүсгүйчүүдэд ч мөн хэрэг болохуйц тул анхааралтай уншаарай.

  1. Хэт их тэжээлийн тос буюу топ түрхэх

Уг тэжээлийн тос нь хумсны эргэн тойрон дахь нимгэн арьсыг зөөлрүүлж хамгаалахад тусалдаг ч хэт их түрхвэл арьс хуурайшиж ширүүн болох магадлалтай.

  1. Маск бээлий өмсөхгүй байх

Маникюрчид өдөр бүр өөр өөр хүний гарт хүрж өдрийг өнгөрөөдөг. Тиймээс таны хумсыг засахаасаа өмнө бээлий өмсөж буй эсэхийг анзаараарай. Үгүй бол нян бактери тархах таатай нөхцөл бий болно. Мөн үүнээс гадна тэд олон төрлийн химийн бодис болон хумс үрсэн тоосон дунд байдаг тул маск зүүж, эсвэл агаар сорох системд ашиглаж үйлчлүүлэгч болон өөрийгөө эрсдэлээс хамгаалах ёстойг анхаарах хэрэгтэй.

  1. Урьдчилан мэдэгдэхгүйгээр хуучин хумсны будаг арилгасан төлбөрөө нэхэх

Ихэнх үйлчлүүлэгчдийн үзэж байгаагаар  салонууд хуучин будгийг үнэ төлбөргүй арилгадаг ба дүрмээр бол уг төлбөр нь маникюрын үнэд орсон байх ёстой. Гэхдээ зарим газарт энэ үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийдэг учраас урьдчилан асуух нь зүйтэй.

  1. Санхүүгээ хэмнэхийн тулд хэрэглэсэн багаж хэрэгсэл ашиглах

Зарим маникюрчид 1 удаагийн багаж хэрэгслийг дахин ашиглах тохиолдол гардаг ба энэ нь элдэв төрлийн халдварт өвчин үүсгэж ч болох юм. Мөн үүнээс гадна өтгөрсөн лакыг ацетон хийж шингэлэх, хугацаа нь дууссан хуучирсан бүтээгдэхүүн ашиглах зэрэг түгээмэл алдаанууд байдаг тул сайтар шалгаж үзээрэй.

  1. Маникюрчны өөрийнх нь хумс арчилгаа муутай харагдах

Та сонгосон маникюрчинаа хэр чадвартайг мэдэхийг хүсвэл өөрийнх нь хумсны хэр цэвэрхэн, арчилгаа сайтай байгааг ажиглаарай. Хэрэв түүний хумс хугарсан хэврэг харагдвал сонголтоо өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй.

  1. Хумсыг шууд нунтагт дүрэх

Хэрэв хумсаа нунтаг түрхлэгтэй хийлгэхээр болсон бол шууд дүрж байгааг нь анзаарах ёстой бөгөөд танаас өмнөх үйлчлүүлэгчдийн нян, бактери хуримтлагдсан байж болзошгүй. Тиймээс нунтгаа хэсэгчлэн авч будахыг зөвлөөрэй.

  1. Үйлчлүүлэгчээ нэг будалттайгаа хэт удаан явахыг хэвийнд тооцох

Хумсны будаг нь удах тусам хумсыг гэмтээж өнгө алдуулж, улмаар эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Гэвч зарим маникюрчид нэг будалттайгаа удаан явах тусам ямар тогтоц сайтай будалт хийснийг нь илчлэх баримт гэж боддог нь тэдний түгээмэл алдаа юм. Харин мэргэжлийн гоо сайханчдын хувьд үүнийг 2-3 долоо хоног байлгахыг зөвшөөрдөг.

  1. Бүх төрлийн хумсанд ижил суурь тавих

Хумсны төрөл, шинж чанараас хамаарч өөр өөр төрлийн бэйс буюу суурь тавьдаг. Жишээ нь хатуу болон хуурай хумсных, тослог хумсных гэх мэт байдаг ба мэргэжлийн маникюрчид тухайн хүний хумсын онцлогт тохирсон будалт хийдгээрээ давуу талтай.

  1. Бусад маникюрчидаа шүүмжилж буруутгах

Хэрэв хэн нэгэн артист бусдынхаа хийсэн ажлыг шүүмжилж, “хэн ингэж хийдэг байна аа ?” гэх мэтээр үйлчлүүлэгчийн сэтгэл санааг тавгүйтүүлж байвал түүнийг огт сонгох хэрэггүй. Учир нь ямар 1 ажил тухайн хийж буй хүнийхээ зан чанартай тодорхой хамааралтай байдгийг санаарай.

  1. Алдаагаа засахаас татгалзах

Ерөнхийдөө мэргэжлийн том салонууд алдаатай, муу будалт хийсэн тохиолдолд төлбөрийг буцаан өгдөг. Гэхдээ энэ бүхэн эсрэгээрээ алдаагаа засахгүй байвал үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээ хангалтгүй гэж дүгнэх нь зүйтэй.

  1. Сайн мэдлэггүйгээсээ болж асуултад хариулахаас татгалзах

Жинхэнэ мэргэжлийн артистууд таны бүх асуултад хялбархан хариулах ч мэргэшээгүй хүний хувьд гель лакны брэнд, багаж хэрэгслийн асуултууд хүнд санагдах нь тодорхой.

  1. Буруу хуурай ашиглах

Зарим мэдлэггүй маникюрчид зөвхөн нэг хуурайгаараа л хумс янзалдаг нь маш том алдаа болдог. Үнэн хэрэгтээ нарийн ширхэгтэй хуурайг эмзэг хумсанд, бүдүүн ширхэгтэй хуурайг хиймэл хумсанд гэх зэрэг олон төрөлтэй байдаг.

  1. Хумсны илүүдэл махыг авах

Арьс судлаачид илүү мах буюу хумсны доодох арьсыг авахыг зөвлөдөггүй ба зөөлрүүлэгч тос түрхсэнийхээ дараа эвтэйхэн түлхэхийг санал болгодог. Тиймээс үүнийг бүр мөсөн авч болохгүй гэдгийг зарим маникюрчинд анхааруулах нь зөв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!