Шар үс болон хар батганаас салгах хар маскыг гэртээ хийж сураарай!

Нүүрнийхээ илүүдэл үсийг хуулж, үхэжсэн арьснаасаа салмаар байна уу? Тэгвэл та ердөө л гэртээ байгаа зүйлсээ ашиглаж, хар маск бэлтгэх боломжтой юм.

Орц:

  • Нүүрсэн хар эм – нэг ширхэг
  • Желатин – нэг халбага
  • Бүлээн ус – хоёр халбага

Хийх арга:

Нүүрсэн хар эмээ нухаж, дээр нь желатин болон бүлээн усаа хийж зуураарай. Үүнийгээ богино долгионы зууханд хийж 10 секунд эргүүлнэ.

Ингээд маскаа нүүрэндээ түрхэж, хатсаны дараа хуулж авна. Та энэхүү маскаар шар үс болон хар батгаа хуулж, арьсаа цэвэрлэж чадах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!