Ямар ч эм тарианаас илүү ханиадыг нам дарах битүү шөл хийх жор

Хүйтний улирал эхлэж, ханиад томуу ихэссэнтэй холбоотой гэрийн аргаар ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргаа хуваалцъя. Энэ бол битүү шөл юм.

Битүү шөл хийх жор:

  • Мах
  • Сонгино, сармис
  • Төмс, лууван
  • Хонины сүүл
  • Гурил
  • Давс

Адууны мах халуун чанартай болохоор өвлийн цагт таныг ханиад томуунаас сэргийлнэ. Хэрэв адууны мах байхгүй бол хонь,үхрийн махаар орлуулж болно. Махаа гараар татаж хэрчээрэй. Сонгино сармисаа өөрөө тааруулж бэлтгэнэ. Аяга тус бүрт ахиухан сармис хийхийг хичээгээрэй.

Төмс луувангаа нимгэн хэрчинэ. Махаа базаж давс перец зэргээр амталж, дээр нь сонгино болон сармисаа нэмээрэй. Аяга тус бүрт ижил хэмжээтэй мах хийж, төмс болон луувангаар тойруулж хучна.

Гурилаа элдэж бэлтгээд, нимгэн болгож элдэнэ. Мах, ногоо хийсэн аягандаа ус нэмж хийгээд элдсэн гурилаараа хучиарай.

Аягатай хоолоо жигнүүр дээр тавьж, 30-40 минут жигнэж болгоно. Бэлэн болсон шөлөө халуун дээр нь уугаарай. Тэр дороо л эрч хүчээр сэлбэгдэж, тэжээгдэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!