Хүн бүр хачин муухай гэхчлэн харааж байсан ч, өөрийгөө хайрлаж чадсанаар өнөөдөр супер модель болж чадсан бүсгүй

Та магадгүй үе тэнгийхан дундаасаа өөр санагдахад тааламжгүй мэдрэмж авдаг байж болох юм. Ходия Диоп бол Сенегалын загвар өмсөгч бөгөөд арьсны гүн хар өнгөнөөсөө болж удаан хугацаанд шүүмжлэл дунд амьдарсан билээ. Гэсэн ч тэдгээр сөрөг илэрхийлэмжийг урам зориг болгон хувиргасан ба одоо бол өөрийгөө хэрхэн хайрлах талаар хүчирхэг зөвлөгөөнүүдийг хуваалцдаг.

Тэр тохуурхал дунд амьдардаг байсан

Ходия Диоп 1996 онд Сенегалд төрсөн. Түүний ээж нь түүнийг 2 настай байхад Нью Еорк руу нүүж тэрээр авга эгч дээрээ өсжээ. Үеэлүүд нь түүнд арьсаа цайруулах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байсан ч тэр үргэлж татгалздаг байжээ. “Арьс цайруулах бүтээгдэхүүнүүд маш хямдхан, зарим нь 1 доллороос ч бага үнэтэй. Тэд эх орны минь эмэгтэйчүүдэд ийм л зүйлийг хүргэж байна. Үнэндээ би арьсаа цайруулахыг үнэхээр их хүсдэг байсан ч хэзээ ч тийм зүйлийг туршиж байгаагүй. Хүмүүс яаж намайг харж байгаагаас болж ичиж, хичээлээ тасалж өрөөнөөсөө ч гарахгүй үе надад байсан. Гэхдээ эгч минь энэ бүгдийг хэрхэн эерэг болгож өөрчлөхийг надад заасан” гэж ярьжээ.

Диоп бага байхаасаа л шүүмжлэлтэй их тулгардаг байжээ. Хүүхдүүд үргэлж л түүний гүн хар арьсны өнгөнөөс болж шөнө дунд , эсвэл оддын эх зэргээх шоолдог байсан талаар ярьсан юм. Эцэст нь Диоп өөрийн дотоод болон гадаад гоо сайхнаа хүлээн зөвшөөрч, шүүмжлэлд хэрхэн анхаарлаа хандуулахгүй байхыг сурчээ.

Меланин охин тэнгэр

Өөрийнхөө хар арьснаас болж би өөртөө “Меланин охин тэнгэр” нэрийг өгсөн. Учир нь би залуу охидыг гаднаа ч, дотроо ч бид бүгд охин тэнгэрүүд байдаг гэдгийг ухаараасай гэж хүссэн юм. Эгч дүүстээ хүргэх миний үг бол дотоод гоо сайхнаа мэдэрч чадвал гаднаа яаж харагдах нь чухал биш”  гэжээ.

Сүүлд тэрээр инстаграмд BlackBarbie нэртэй байсан бөгөөд энэ нь найзууд нь түүнийг өсөж торнихдоо дууддаг байсан нэр юм. Гэвч удалгүй тэрээр хар арьстай бусад охидын хувьд ямар нэгэн утга учиртай зүйл олохоор шийджээ. Ингэж Меланин охин тэнгэр гарч иржээ. Хар байх нь муу зүйл биш, бусдаас өөр байх нь үзэсгэлэнтэй. Охидод өөрсдийгөө өөрчлөх шаардлагагүй гэдгийг ойлгоход нь туслах нь маш бахархмаар байдаг” гэж тэр хожим нь тайлбарлав.

17 насандаа модел болсон.

Диоп 15 насандаа Парисруу нүүжээ. Тэнд ахлах сургуульд сурч байх үед гэрэл зурагчид түүний гэрэл зургуудыг авахыг хүсч, модел болох сонирхолтой эсэхийг нь байнга асуудаг байв. Эхлээд яахаа мэдэхгүй байсан ч хожим нь оролдож үзэхээр шийджээ. “Би охидод урам зориг өгөхийг хүссэн учраас үүнийг хийсэн” гэж Диоп хэлсэн байна.

Сошиал ертөнц

Тэр 17 насандаа загвар өмсөгч болохоор шийдэж, 2016 оны зун хит болсон The Colored Girl Project-д багтсан юм. Хэдэн долоо хоногийн дараа түүний  инстаграм  300 –с 300 мянган дагагчтай болжээ. Диопын арьсны онцгой өнгө Instagram-ийг өөрчилсөн байна. Тэр яг одоо 450,000 гаруй дагалдагчтай болжээ. Хар арьс, өөрийгөө үнэлэх үнэлэмж, Африкийн соёлын гоо сайхныг хүлээн зөвшөөрөх нь түүний Инстаграм дээр ярилцдаг сэдэв юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!