Нэг нь үгүй болсон ч үргэлжилсээр буй гайхалтай нөхөрлөлийн түүх

“Fast and Furious” киноны од Паул Уокер 2013 онд нас барсан нь дэлхий даяар цочирдом хүнд мэдээ болсон билээ. Гэвч энэ мэдээ нь түүний дотны найз, киноны хамтрагч Ван Дизельд ихээхэн хүндээр нөлөөлжээ. Эдгээр олон жилийн дараа ч гэсэн Дизель зүрх сэтгэлд нь онцгой байр суурь эзэлдэг дотны найзыгаа хайрлан хүндэлсээр л байдаг.

Бодит амьдрал дээр болон дэлгэцийн цаана орших жинхэнэ нөхөрлөл

Тэд анх “Fast and Furious” киноны дэлгэцнээ хамтдаа гарсан ба Walker бол Bryan O Corner – н дүрийг, Diesel бол Dominic Toreto – н дүрийг бүтээсэн байдаг. 2 жүжигчин маань зөвхөн уг уран бүтээлээсээ гадна бодит амьдрал дээрээ ч сайхан нөхөрлөлийг үүсгэжээ. 2001 – 2015 оны хооронд үргэлжилсэн франчайз кино анх эхлэх үеэс л тэдний нөхөрлөл эхэлсэн нь жирийн нэгэн киноны хамтрагчдийн нөхөрлөлөөс ч илүү бат холбоотой байсныг харуулж байна.

Diesel хэлэхдээ “Анх кино эхэлж байхад бид машины талаарх классик хэв маягтай нэг ангит кинонд тоголж байна л гэж бодсон. Харин кино багийн цаашдын төлөвлөгөөгөөр илүү олон анги байгаа гэдгийг ойлгосон. Тиймээс бид кино франчайзыг аваад 10-р анги хүртэл эцсийг нь үзэх болно гэж бие биедээ амалсан” гэж ярилцлагандаа дурсжээ.

Эмгэнэлт үйл явдал

2013 оны 11 сарын 30 ны тэр нэгэн өдөр Walker твиттер дэхь дагагчиддаа хандан удалгүй киноных нь 6-р анги гарах болсон талаар хуваалцжээ. Харамсалтай нь үүнээс хэдхэн цагийн дараа машины ослоор нас барсан юм.

Walker бол маш өгөөмөр хүн ба киноны дүр шигээ уралдааны машинд туйлын дуртай нэгэн байжээ. Осол болдог өдөр Уокер болон түүний найз Рожер өөрсдийн эзэмшдэг өндөр зэрэглэлийн машины дэлгүүртээ хандивын үйл ажиллагаанд оролцож байсан юм.

Үйл ажиллагаанаас гараад Родас машин барьж Вокэр зорчигчдын суудалд сууж байсан бөгөөд гэнэт хэдхэн зуун метрийн цаанаас машин ирж мөргөжээ. Тэнд байсан хүмүүс яаран ирсэн ч туслахаасаасаа нэгэнт өнгөрсөн байжээ. Хэдхэн цагийн дотор л энэ цочирдом мэдээ дэлхий даяар тархсан юм.

Вин Дизель үргэлж сайн найзаа эрхэмлэн дурсаж явдаг.

Вин Дизелын хувьд дотны найзаа алдахад туйлын хүндээр туссан ба Уокерын тухай яг л амьд ахуй цагт нь байсан шиг дурсан санадаг ажээ. Зарим ярилцлагын үеэр камерны өмнө уйлж байсан ч үе бий.

Ослын дараа Уокерын ээжтэй уулзсан талаар дурсахдаа: Түүний ээж надад эмгэнэл илэрхийлсэн. Харин яагаад гэж асуухад “Чи өөрийхөө хагасыг алдлаа шүү дээ гэж хэлсэн” гэжээ.

Вин Дизел дотны найзаа алдсан гэдгийн хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хэцүү байсан бөгөөд тэд үргэлж л бие биедээ тусалдаг, дотны хүмүүс байлаа.  Ялангуяа Дизелд ээжтэйгээ харилцаагаа сэргээхэд нь тусалж, түүнийг ихээхэн дэмждэг байв. Тэр хэлэхдээ “ 15 жилийн хугацаанд чи хэн ч биш байж байгаад дотны найзтай болоод хэн нэгэн хүн болсон байлаа. Гэхдээ гэнэт л нэг өдөр тэр хүн чинь байхгүй болно гэдэг үнэхээр хүнд” гэж хэлж байжээ.

Fast and furious 7-г хийж байсан учраас Дизел найзыгаа алдсандаа гашуудах цаг ч байсангүй. Уокерыг өөд болсны дараа Дизел кинонд тоглож байх үед найз нь хажууд нь зогсож байгаа юм шиг л жүжиглэхээс өөр аргагүйд хүрчээ. Тэрээр “Би бүхий л амьдралынхаа турш жүжиглэж байна. Тэд хэн нэгний төлөө гашуудаж, мөн нэгэн зэрэг чамтай хамт байгаа дүр эсгэх талаар жүжигт заадаггүй” хэмээн хэлжээ.

Тэдний гэр бүлийн хоорондох онцгой харилцаа

Уокер, Дизель хоёрын харилцаа хэзээ ч тасрашгүй бөгөөд Уокер нас барсан ч Дизел гэр бүлийнхэнтэй нь ойр дотно хэвээр байж тэдэнд аавыг нь оролдог байна. Үүнээс гадна Дизел хоёр дахь охиндоо Pauline гэдэг нэр өгч талийгаач найздаа хүндэтгэл үзүүлжээ.

Дизель болон Уокерын гэр бүлүүд байнга цуглардаг бөгөөд охидынх нь хоорондын онцгой холбоо нь нөхөрлөл гэдэг хичнээн чухал болохыг ухааруулсаар л байна. Ялангуа Дизель Meadow той онцгой харилцаатай байдаг. Аавуудын баяраар хамгийн түрүүнд тэр надад мэнд хүргэдэг.Түүнийг миний бяцхан Pauline тай хамт тоглож байгааг харвал найз минь ч мөн над шиг баярлах байсан даа гэж боддог” хэмээжээ.

Түүний найздаа үзүүлсэн онцгой хүндэтгэлийн нэг бол түүний охин Meadow н гэрлэх ёслолд нь аавынх нь оронд хөтлөн оруулсан явдал юм. Амьдралынх нь чухал мөчид аавынх нь үүргийг гүйцэтгэсэн энэ үйлдэл хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!