Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй Белла Хадид

Гоо сайхны стандарт, үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөөр байгаа ч мэргэжилтнүүдийн хувьд нүүрний гоо үзэсгэлэнг тодорхойлдог эртний арга байдаг. Гоо сайхны мэс заслын дэвшилтэт чиглэлээр мэргэшсэн, мэс засалч доктор Жулиан Де Силва нэгэн өвөрмөц судалгаа хийсэн байна. Энэхүү ер бусын судалгаагаар загвар өмсөгч Белла Хадидыг онцолжээ. Ингээд түүнийг хэрхэн энэ шалгуурт нийцэж байгааг харцгаая.

Төгс харьцаа

Грекчүүд гоо үзэсгэлэнг хэмжихийн тулд “Алтан харьцаа” гэж нэрлэгддэг хэмжүүрийг анх гаргаж иржээ. Өмнө нь зураач, архитекторууд үүнийг ашигладаг байсан бол орчин үед эрдэмтэд төгс гоо үзэгслэн гэж юу вэ гэдгийг тайлбарлахад ашигладаг томъёолол болсон байна.

Гоо үзэсгэлэнг хэрхэн хэмждэг вэ?

Де Силва судалгаандаа “Алтан харьцаа” -г янз бүрийн алдартай эмэгтэй оддын уруул, хамар, нүдний хэмжээ, эрүү, нүүрний тэгш хэм зэрэгт хэрэглэсэн байна. Нүүрний урт, өргөнийг нарийн хэмждэг. Хамгийн тохиромжтой үр дүн нь ойролцоогоор 1.6 байна.

Белла Хадидын царай төгс төгөлдөрт хамгийн ойр байсан нь тогтоогджээ.

Грекээс гаралтай “Гоо үзэгслэн” гэх нэр томьёонд хамгийн дөхөж ирсэн нь супермодел Белла Хадид байлаа. Тэрээр энэхүү шалгуурт 99.7% төгс хэмээн тогтоогдсон байна.

Хоёрдугаар байранд Бейонсе байсан бөгөөд тэрээр энэ харьцааны хувьд 92.44% оноо авсан байна. Поп дуучин Ариана Гранде 91.81%, Скарлетт Йоханссон 90.91%, Кара Делевингн 89.99%-иар тус тус дээгүүр байр эзэлжээ.

Белла Хадид хамрын пластик мэс засалд орсноо хүлээн зөвшөөрдөг.

Хадид энэ оны эхээр хийсэн ярилцлагадаа дөнгөж 14 настай байхдаа хамрын гоо сайхны мэс засал хийдгэсэн гэдгээ дэлгэсэн ба хамрынхаа хэлбэрийг өөрчлөөгүй байсан ч болоосой хэмээн дурджээ. Мөн тэрээр ямар нэгэн филлер, нүүрний арьсаа татуулах зэрэг ажилбар хийлгэж байсан гэх цуурхалыг үгүйсгэсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!