Италичуудыг бусдаас өвөрмөц болгодог сонирхолтой зүйлс

Италид очиж байсан хүн бүр л “Dolce vita” нь зүгээр ч нэг ярианы хэллэг биш, харин амьдралынх нь хэв маяг гэдгийг мэднэ. Энэ гайхалтай оронд бүх зүйл амар тайван, хүмүүсийн тогтуун зан араншин, амттай хоолоор дүүрэн байдаг. Түүгээр ч барамгүй Итали  улс дур булаам, үзэгслэнтэй эмэгтэйчүүдээрээ алдартай. Тэд бусдын сэтгэлийг хэрхэн татахаа маш сайн мэддэг ба энэ гайхалтай чадварыг сурахын тулд хэд хэдэн арга барилыг эзэмшсэн байдаг.

Том том чимэглэлүүд

Том алтлаг чимэглэлүүд дөнгөж одоо л загварын нэг хэсэг болж байгаа юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэвч үзэгслэнт Итали бүсгүйчүүдийн хувьд үргэлж л гоёл чимэглэл нь байсаар ирсэн. Тэд өдөр тутмынхаа амьдралд алтлаг цагираган ээмэг, том хүзүүний зүүлт, үнэт чулуу бүхий бөгжийг үргэлж хэрэглэдэг.

Оливын тос

Оливын тос бол италичуудын гол хэрэглээ. Зөвхөн хүнсэнд хэрэглээд зогсохгүй нүүр, бие, тэр ч байтугай үсэнд түрхэж болно. Энэ бүтээгдэхүүний ашиг тусын талаар бүхий л итали бүсгүйчүүд мэддэг. Е витаминаар баялаг тул үсний үзүүртээ түрхсэнээр гялалзсан үстэй болоход тусална. Мөн арьсанд түрхсэнээр антиоксидант шинжийг үзүүлдэг.

Чийгшүүлэх тос

Өдөр тутмын чийгшүүлэх тос нь өглөө, орой аль алинд нь зайлшгүй шаардлагатай байдаг. Итали эмэгтэйчүүд өдөрт 10 минутаас илүүгүй хугацааг нүүр будалтанд зарцуулдаг ба нүүр будалтаас илүү толгойн оройноос, хөл хүртэлээ биеээ чийгшүүлэхэд ихэнхи цагаа зарцуулдаг. Угаалгын өрөөнөөс нь та олон төрлийн чийгшүүлэгч, сүүн шингэн, тэжээлийн маскыг харж болох юм.

Шортон юбка болон даашинз

Итали бүсгүйчүүдийн хувьд юбка бол залуу охид төдийгүй ямар ч насны эмэгтэйчүүдийн хувьд сайхан сонголт гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч эдгээрийг мөрдөхийн тулд хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Нэгдүгээрт, ноолууран даашинз, торгон юбка гэх мэт тансаг материалыг сонгоорой. Хоёрдугаарт, хэт эрээн дүрс, олон хуниаснаас зайлсхий. Гуравдугаарт, юбка нь хэт богино гэсэн үг огт биш гэдгийг санааарай. Юбка эсвэл шорт нь өвдөгнөөс дээгүүр ердөө хоёр сантиметр байж болно. Заримдаа өөртөө итгэлтэй алхам хийх нь ч бас зүгээр шүү дээ.

Шавар маск

Энэ гоо сайхны бүтээгдэхүүн бол жинхэнэ домог. Италичууд шаврыг шарх анагаахаас авхуулаад, нялх хүүхдийн живхний тууралтанд хүртэл, бараг бүх зүйлд ашигладаг байна. Тиймээс л эмэгтэйчүүд гоо сайхандаа мөн хэрэглэдэг. Шавар маск нь бохирдлыг арилгаж, арьсыг цэвэршүүлдэг гэдгээрээ алдартай.

Гоёмсог шил

Италийн үзэгслэнт бүсгүйчүүдийн нэг София Лорен нарны шилийг хэрхэн загварлагаар зүүхийн тод жишээ юм. Энэ халуун орны ихэнх эмэгтэйчүүд зөвхөн зуны сараар ч шил зүүгээд зогсохгүй, бүтэн жилийн турш зүүж, гайхалтай төрхийг бүтээдэг.

Үсний ангижруулагч

Өтгөн, долгионтой үс нь Итали эмэгтэйчүүдийн бас нэгэн хэв маяг юм. Тэд уг бүтээгдэхүүнийг үсэндээ маш ихээр хэрэглэдэг тул угаалгын өрөөний тавиур дээрх хангалттай ихээр байх ёстой.

Сарнайн хандтай нүүрний спрей

Энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн итали эмэгтэйчүүд цүнхэнд үргэлж байдаг. Авсаарханаас гадна, боломжийн үнэтэй энэ бүтээгдэхүүн нь арьсыг чийгшүүлж, сэрүүцүүлдэг учир та хэдхэн секундын дотор эрүүл гэрэлтсэн арьстай болж чадна. Хамгийн чухал нь байгалийн гаралтай орц найрлагыг сонгоорой.

Хар шоколад

Гоо сайхны мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөөний нэг бол хар шоколад идэх юм. Хар шоколад нь тархины эндофрин, серотонины үйл ажиллагааг нэмэгдүүлж, стрессийн гормон болох кортизолын хэмжээг бууруулдаг.

Өнгөлөг гялалзсан зүйлс

Италичууд өдөр тутамдаа өнгөлөг гоёмсог зүйлс өмсөх дуртай. Тэд ямар нэгэн баяр ёслолд зориулж биш, өдөр бүхэн сайхан харагдахыг хичээдэг байна.

Сармис

Сармис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир италичуудын гал тогоонд зайлшгүй байх зүйлсийн нэг яалтачгүй мөн. Түүнчлэн батганы үрэвслийг түргэн хугацаанд намдаадаг. 30-40 минут тутамд сармисны шүүсийг уухыг мэрэгжилтнүүд зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!