Ядуу амьдралаас кино урлагийн домог болсон Жэки Чаны түүх: Мөрөөдлийг юу ч зогсоож чадахгүй

Бид бүгд мөрөөдлийнхөө төлөө явах үед саад бэрхшээлтэй тулгардаг. Гэвч Жэки Чан ганцаараа хүнд хэцүү амьдралаа даван туулж амьдарчээ. Тэрээр бидний  мэдэх алдарт жүжигчин болохын тулд хатуу дасгал сургуулилтаараа хүч чадал, сахилга батыг эзэмшсэн бөгөөд улмаар өнөөдрийн өндөрлөгт хүрч чаджээ. Энэ бол үнэхээрийн урам зориг төрүүлсэн, бахархам түүх юм.

Тулааны урлаг нь түүнийг бага байхаас нь амьдралынх нь томоохон хэсэг байсаар ирсэн.

Жэки Чан 1954 онд Хонг Конгод төржээ. Эцэг эх нь Чаныг эх барьж авсан эмчид төлөх ч мөнгөгүй, найз нөхдөөсөө мөнгө зээлэх хэрэгтэй болсон байна. Чан бага байхдаа аавтайгаа хамт кунг фу-р хичээллэхийн тулд өглөө эртлэн босдог байв. Гэтэл аав нь Австралид ажиллахаар болж, Жэки Хятадын кино урлагийн сургуульд орж Хонг Конгт үлджээ. Дараагийн жилүүдэд эцэг эхтэйгээ бараг л уулзсангүй.

Бүхэл өдрийн турш тулааны урлагаар хичээллэдэг байв

Чан нэгэн ярилцлагадаа сургууль дээрээ тохиолдсон явдлыг дүрсэлжээ. Тэрээр 6 настай байхдаа сургуульд элсэж, өдөр бүр өглөөний 5 цагт сэрдэг байсан гэнэ. Дараа нь 2 аяга ус бариад асгахгүйгээр гүйх ёстой ба асгасан тохиолдолд багш нар түүнийг шийтгэнэ. Дараа нь 1 цагийн турш гар дээрээ тогтох сургуулилт хийнэ. Багш гар нь тулааны урлагийн хүнд хэцүү байрлалуудыг дор хаяж 20 минут хийлгэдэг байв.

Орлон тоглогчийн ажил

Чан 17 настайдаа сургуулиа төгссөн ба  уншиж, бичиж огт сураагүй байсан түүнд ажил олно гэдэг хэцүү байсан юм. Тиймээс тулаантай киноны орлон тоглогч хийх, хар ажил хийх зэрэг боломж олддог байжээ. Чан их спортлог, бүтээлч, зүриогтой хүн байв. Тэр бүх зүйлийг оролдож үздэг байлаа. Гэвч Хонг Конгийн кино урлаг зогсонги байдалд орсны улмаас тэрээр эцэг эхтэйгээ хамт байхаар Австрали руу нүүжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа Брюс Ли-тэй хамтран ажиллаж байсан үеэ дурсахдаа: Брюс Ли гэнэт л түүнийг цохиж байсан байсан. Түүнд цохиулах үнэхээр сайхан байсан шүү” гэж дурсжээ.

Тэр барилга дээр болон ресторанд ажилладаг байсан ба энэ нь түүнд ямар ч аз жаргал авчирсангүй. 1976 онд Уилли Чанаас захидал авсан нь түүний амьдралыг өөрчилсөн юм. Тэр түүнийг “New Fist of Fury” кинонд тоглох урилга өгсөн ба түүний тоглох үйл явдал нь үхлийн эрсдэлтэйг дурджээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Өндөр цамхагаас унасан нь киноны хамгийн хүнд хэсэг байсан ба толгойгоороо унаж, энэ нь 2 жилийн хугацаанд өвдөлттэй байсан” хэмээн дурджээ.

Бидний хүндлэлийг хүртсэн амжилттай жүжигчин

Чан Азид маш том амжилт гаргасан ч Америкт нэрд гарахад нэлээд хугацаа шаардагджээ. Бронкс дахь Румбл хэмээх киногоороо амжилтанд хүрч тэндээсээ Rush Hour, Shanghai Noon, The Karate Kid зэрэг олон хит киноны дүрүүдийг бүтээжээ.

Түүнийг хамт олон нь маш ихээр хайрладаг

2 тулаант киноны домгууд маань “Iron msk”-д хамтран тоголсон ба Тэд хоорондоо тулалдахдаа дээрх зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр хуваалцсан байна. Чан “Миний эртний  найз, домогт жүжигчинтэй тулаант кинонд тоголсондоо маш их баяртай байна” гэж бичжээ. Арнолд Шварценеггер мөэ энэ зургийг хуваалцаж, “Дотны найз, баатартайгаа тулалдсан нь нэр төрийн хэрэг” хэмээн бичжээ.

Чаныг Оскарын шагнал хүртэхэд, жүжигчин Крис Такер дээрх зургийг тавьж ,”Миний найз Жэки Чанд Оскарын шагнал хүртсэн явдалд баяр хүргэе!” хэмээн бичжээ. Такер Чантай дотны найзууд ба Rush Hour дээр ажиллах талаар ярьсан байна.

Чан хандивын байгууллагатай хамтран ажиллахад их цаг зарцуулдаг. Тэрээр ЮНИСЕФ-ийн хүндэт төлөөлөгч бөгөөд чөлөөт цагаараа хүүхдүүд, ядуу иргэд, өндөр настнуудад тусалдаг ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!