“Miss Grand International” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож буй үзэсгэлэнт Якут бүсгүй

“Miss Grand International 2022” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ оны аравдугаар сарын 25-нд Индонези улсад болно.

Олон улсын миссийн тэмцээнд Якутийн алдартай загвар өмсөгч, “Цасан гуа” өргөмжлөлт Елена Егорова Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр энэ талаараа олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр: “Би “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоно. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жил хүссэн. Ийм боломж олдсонд баяртай байна” хэмээн бичжээ.

Түүний эцэг эх 40 жилийн өмнө Монголоос Орос руу нүүж байсан гэнэ. Тиймээс Якутийг биш харин Монголыг төлөөлөн оролцох шийдвэр гаргажээ.

Тэрбээр хувийн амьдралаа олонд дэлгээд байдаггүй нэгэн юм. Ээж нь Саха, аав нь Оросын Татар бөгөөд ээж нь Еленаг ганцаараа өсгөжээ. Еленагийн өгүүлснээр аав ээж нь хоёулаа бизнес эрхэлдэг. Тэрбээр өөрөө ч 23 настайдаа гоо сайхны салбарын бизнес эхлүүлсэн ч зарсан бөгөөд одоо хоол хүргэлтийн салбарт бизнес эрхэлж байгаа хэмээн өнгөрсөн онд Sakhaday сонинд ярьж байжээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн тус тэмцээний зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!