Яарсан, завгүй үед таны цагийг хэмнэх 10 лайфхак

Бидний амьдрал тун завгүй өнгөрдөг. Өчигдөр, өнөөдөр, маргааш гээд өдөр бүхэн цаг хугацаатай уралдаж амьдардаг. Тэгвэл таны цаг завыг бага ч атугай хэмнэж болох зарим лайфхакуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Хувцасны шүүгээнд илүү олон хувцас багтаахын тулд тусгаарлагч савнууд ашиглаарай. Мөн хувцсаа босгож эвхэх нь илүү их зай гаргана.

Цөцгийн тосыг талхны хутгаар зүсэхийн оронд үрэгчээр үрээрэй.

Бейконыг шарахаас өмнө хүйтэн усанд бага зэрэг байлгачих. Дараа нь усыг нь арилгаж шараад үзээрэй. Жижгэрч агших нь бага байх болно.

Савтай ундааг хөлдөөгчид хийхээсээ өмнө гал тогооны нойтон алчуураар боовол илүү хурдан хөрдөг.

Ханан дээрх өнгийн харандааны ул мөрийг арилгахын тулд үсний сэнсээр үлээлгэж, тосыг хайлуулаад дараа нь арчаад үзээрэй.

Цамцны захыг индүүдэхдээ үсний индүү ашиглаж болно.

Ногоог шинэ хэвээр нь хадгалахын тулд устай саванд хийгээд гадуур нь уутаар багла.

Хатсан талхыг богино долгионы зууханд нэг аяга устай хамт хийгээрэй. Эргүүлээд гаргах төдийд зөөлөрсөн байх болно.

Долоо хоногийн турш идэх хоолоо өмнө нь хийгээд бэлтгэх нь цаг завыг хэмнэнэ.

Ус буцалгагчаа цэвэрлэхийн тулд дотор нь нимбэг хийж буцалгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!