Загвар өмсөгчдийг ямагт төгс сайхан харагдахад тусалдаг аргууд: Тэд тайзны ард болдог зүйлсээ хуваалцсан байна

Олон хүн загварын салбараас шаарддаг ганц зүйл бол загвар өмсөгчид хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж биеийн жингээ хадгалснаар загварын тайзан дээр, камерын урд алхах, хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ энэ нь харагдаж байгаа шигээ тийм ч амархан зүйл биш юм. Тиймээс бид амжилттай загвар өмсөгчидийн ард чухам ямар нууц байдагийг олохыг зорьлоо.

Тэд загварын шоуны үеэр угаалгын өрөө ашигладдаггүй.

Алдартай гоо сайхны брэндүүдийн төрөл бүрийн сурталчилгааны ажилд хамтарсан модель Виктория Каин зураг авалтын үеэр юу хийх ёстой талаараа хуваалцлаа. Түүний хэлснээр, эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирсэн үед ч угаалгын өрөө ашиглаж чаддаггүй гэнэ.

Загварын тайзан дээр гарахын өмнөхөн сарын тэмдэг ирж болзошгүй учир хар өнгийн дотуур хувцас өмсдөг ба хэрвээ загвар өмсөгчидийн нэг нь л байраа орхиж явбал загварын тайзан дээр гарах дарааллын хамгийн сүүлд зогсдог байна. Магадгүй энэ хатуу өрсөлдөөнөөс болоод загвар өмсөгчид нөхөрсөг бус байж болох юм хэмээжээ.

Тэд тайзан дээр гарахдаа дотуур хувцасгүй өмсдөггүй.

Загвар өмсөгчид бариу даашинз өмсөж тайзан дээр гарах үедээ ихэвчилэн дотуур хувцас өмсдөггүй. Эс бөгөөс дотуур хувцасны оёдол харагдаж тухайн хувцаслалтыг бүхэлд нь сүйтгэж орхидог байна. Зарим тохиолдолд G-strings өмсөх боломжтой. Мөн дотуур хувцасгүй алхах нь моделиудад цаг хэмнэхэд тусалдаг. Хэрэв загварын шоуны үеэр модель өөр өөр хувцас солих тохиолдолд, хувцаслалт бүрт тохирсон дотуур хувцас сонгоно гэдэг маш их цаг зарцуулах юм.

Тэд тампоныхоо утсыг таслах шаардлагатай болдог.

Тэд сарын тэмдэг ирсэн үедээ зөвхөн тампон хэрэглэх шаардлагатай ба ариун цэврийн хэрэгсэл нь дотуур хувцас өмсөх үед хэтэрхий том бөгөөд хувцасны цаанаас харагддаг учир тохиромжгүй юм. Гэхдээ тампон ч бас зарим нэг сул талтай. Тухайлбал загвар өмсөгч богино даашинз өмсөх үед тампоны утас гарч ирэх магадлалтай. Тиймээс нэг бол утсыг нь зангидах эсвэл авч хаяхыг зөвлөдөг.

Тэд 2 талаараа ашиглаж болохуйц наалт хэрэглэдэг.

Загварын тайзан дээр дотуур хувцасны загвар үзүүлж байгаа тохиолдолд 2 талаараа наалддаг наалт ашиглаж хөдөлгөөнгүй тогтоодог байна.

Шоу болохоос 12 цагийн өмнөөс уух шингэнээ хязгаарладаг.

Адриана Лима дотуур хувцасны шоунд хэрхэн бэлтгэдэг талаараа хуваалцлаа. Тэрээр шоу болохоос 9 хоногийн өмнөөс хоол идэхээ больж, зөвхөн уургийн шейк уудаг. Мөн шоу болохоос 12 цагийн өмнөөс ус уухаа болидог хэмээжээ. Адрианагийн хоолны дэглэмийн талаар хоол зүйч хэлэхдээ “Би энэ хоолны дэглэмийг хэнд ч санал болгохгүй. Өөр үр дүнтэй аргууд бий. Гэвч хүссэн дүр төрхөө олж авахын тулд тэр үүнийг удаан хугацааны туршид хийсэн учир түүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй” хэмээжээ.

Тэд үзүүлбэрийн дараа ихээр хоол иддэг.

Хэдэн өдрийн турш хатуу дэглэм баримталж, бүх хүчээ шоунд зориулсаны эцэст загвар өмсөгчид өөрсдийгөө сулладаг. Victoria’s Secret шоу дуусмагц охид баяраа тэмдэглэж пицца иддэг. Хэдэн долоо хоног, тэр ч байтугай хэдэн сар өөрсдийгөө хязгаарласны эцэст пицца тэдэнд ямар амттай санагддагийг төсөөлөхөд ч бэрх юм.

Тэд нүдний дусаалга хэрэглэдэг.

Өдөр тутмын маш завгүй хувиараас болж, ялангуяа загварын долоо хоног гэх мэт томоохон үйл явдлуудын үеэр тэд өглөө эрт сэрж, шөнө орой болтол ажилладаг. Гэвч тэдний нүд гэрэлтсэн, үзэгслэнтэй хэвээр л байдаг. Загвар өмсөгч бүр нүдээ хамгаалах  өөрийн гэсэн арга барилтай. Тухайлбол Дакки Тот нүдний дусаагуур хэрэглэж, сэрснийхээ дараахан бүтэн сав ус уудаг байна.

Тэд жирийн эмэгтэйчүүдийг бодвол илүү ихээр хагтдаг.

Бүх л загвар өмсөгчид өдөр тутмын үс засалт, үсний будаг, халуун сэнс, индүү, хэлбэржүүлэгч зэргээс үүдэлтэйгээр маш ихээр хагтдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Магадгүй энэ нь зарим загвар өмсөгчид үсээ угаахгүй байхыг илүүд үздэг шалтгаан байж болох юм. Жишээ нь Кайли Женнер, Никола Пельц, Жижи Хадид нар хуйхаа амраахын тулд угаахгүй хэд хоног явахыг илүүд үздэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!