Анжелина Жолигийн хүүхдүүдээ өсгөхдөө дагаж мөрддөг тун өвөрмөц арга барилууд

Анжелина Жоли бол гайхалтай дэлгэцийн бүтээлүүд болон дэлхий даяарх хүмүүнлэгийн сайн үйлсээрээ алдартай. Гэхдээ энэ гайхалтай эмэгтэйн хамгийн биширмээр зүйл ээж байх. Хэдийгээр тэр төгс ээж биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч зургаан хүүхэдтэй гэр бүлийнхээ тулгуур багана бөгөөд тэднийг бүхий л үед үргэлж дэмждэг гэдгээ харуулсан юм.

  1. Тэр танхимын хичээлээс илүү гадаад ертөнцийг таньж мэдээсэй гэж хүсдэг

Анжелина Жоли хэлэхдээ бид өөр эрин үед амьдарч байна. Энэ эрин үед сургууль, орчин үеийн боловсрол энэ шинэ ертөнцийн хэрэгцээнд хүрч, дасан зохицож чадахгүй. “Би тэднийг ангидаа tomfoolery биш, харин музейд очиж, гитар тоглож сурах эсвэл дуртай номоо уншиж, сонгохыг илүүд үздэг” гэж Анжелина хэлэв.

Тиймээс нүүдэлчин ахуйн амьдралыг илүүд үздэг. Тэд маш их аялдаг бөгөөд тэрээр ердийн боловсролын оронд гэрийн боловсролыг дэмждэг хэмээжээ. Анжелина хүүхдүүдээ тэнцвэртэй амьдралын хэв маягтай байлгахыг хичээдэг. Тэд Нью-Йоркийн зочид буудалд нэг шөнийг өнгөрөөж эсвэл ямар ч интернэт зурагтгүйгээр майханд ч хонож чадна. Гэсэн ч тэд аз жаргалтай хэвээр байх болно хэмээжээ.

  1. Түргэн хоол бол хор биш.

 

Анжелина болон түүний хуучин нөхөр Брэд Питт хоёр зургаан хүүхэддээ хүссэн бүхнээ идэхийг нь зөвшөөрдөг. Тэд хоёулаа хүүхдүүдээ жирийн амьдралаар амьдраасай гэж хүсдэг бөгөөд хүүхэд байхдаа бидний идэхийг хүсдэг шоколад, чипс гэх мэт зүйлсийг идэхийг нь зөвшөөрдөг. Хэрэв тэд өглөөний цайнд зайрмаг идэхийг хүсвэл идэж болно гэжээ.

  1. Холливудын ертөнцөд түүний мөрөөр явж жүжигчин болоосой гэж хүсдэггүй.

Хүүхдүүд нь бага байхдаа хэн нь ч эцэг эхийнхээ мэргэжлийн мөрөөр явахыг хүсдэггүй байв. Гэхдээ Анжелина тэдэнд ирээдүйд жүжигчин болохыг хүсвэл эхлээд өөр зүйл хийх хэрэгтэй гэж зөвлөжээ. “Хүүхдүүд чинь хэн бэ гэдгээ харуулж, хэн болохыг хүсэж байгаагаа харуулахаас нааш хэн болохыг нь чи мэдэхгүй байх” гэж Жоли хэлэв.

Одоо тэдний ихэнх нь коллежид орох насанд хүрч байна. Хэдийгээр тэдний том хүү Маддокс Сөүлийн их сургуульд биохимийн чиглэлээр суралцаж байсан ч эцэг эхтэйгээ хамт кинонд тогложээ. Мөн түүний дүү Пакс, эгч Захара нар ч мөн адил. Харин Шило “Бенжамин Баттоны хачирхалтай хэрэг” кинонд хоёр настайдаа тогложээ. Нокс, Вивьен нэртэй ихрүүд нь бага ангидаа сурч байна.

  1. Эрх чөлөө боловсролоос дээгүүр байна.

Анжелина зургаан хүүхдээ хүссэнээрээ санал бодлоо илэрхийлэхийг эн тэргүүнд тавьдаг. Тэр хүүхдүүдээ өөрсдийн хэв маяг, зан чанараа ил гаргаж, өөрийнхөөрөө байхыг харахаас өөр юу ч түүнийг аз жаргалтай болгодоггүй гэжээ. Тэр бас эцэг эхчүүд бид хүүхдүүддээ өвчин зовлон, уй гашуу, гарз хохирол амсахад нь саад болж чадахгүй, харин үүнийг даван хэрхэн илүү сайн амьдрахыг зааж чадна гэж хэлсэн. Хүүхдүүд нь энэ бол би, миний итгэдэг зүйл гэж зоригтой хэлэх ёстой гэж би боддог” хэмээжээ.

  1. Тэр хатуу дүрэм тогтоодоггүй

Зургаан хүүхдийн алдарт эхийн хувьд эх хүн гэдэг нь үр удамдаа өөрсдөө шийдвэр гаргах боломж олгоно гэсэн үг юм. Бүх хүүхдүүд нь гайхамшигтай, сониуч зантай. Тэр тэднийг төгс төгөлдөр юм шиг аашилж, үргэлж л бусдад зөв гэдгээ батлах гэж хичээдэг нэгэн болоосой гэж хүсдэггүй. Тэд өөрсдөө хэн байхаа шийдэх ёстой хэмээжээ.

  1. Тэрээр хүүхдүүдээ хамгаалахын тулд зарим хязгаарыг тогтоодог

Анжелина Жоли ихэнх эцэг эхийн нэгэн адил хүүхдүүдийнхээ интернэтд орохыг хянаж чаддаггүй бөгөөд үүнийг хязгаарлахын тулд ч бас хамгийн сайнаараа хичээдэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ шинэ үеийн хүүхэд, өсвөр насныхны тухай бидний ойлгохгүй зүйлс байдаг. Тийм учраас хүүхдүүд нь өөрсдөд тохиолдсон асуудал, санаа зовдог ямар ч зүйлийн талаар өөртэй нь чөлөөтэй ярилцаасай гэж хүсдэг гэжээ.

Алдарт жүжигчин маань болон түүний хүүхдүүдийн хэн нь ч сошиал хаяг байдаггүй. Ингэснээр хүүхдүүдийнхаа хувийн нууцыг хадгалаад зогсохгүй, тэдэнд ирэх сөрөг мэдээллийг байхгүй болгодог байна.

  1. Хүүхдүүдийнхээ өөр өөр байдлыг хүлээн зөвшөөрч түүнээс нь суралцдаг.

Бидний олонх нь Анжелинаг дэлхийд дахинд хийсэн хүмүүнлэгийн ажилыг нь мэднэ. Тэр үнэхээр тусламж хэрэгтэй хүмүүс, дүрвэгсэдэд тусламжийн гараа сунгадаг. Үүнийгээ ч хүүхдүүдтэйгээ хуваалцахдаа маш их баяртай байдаг байна. Түүний 6 хүүхэд ертөнцийн жинхэнэ бодит байдалыг харж, мэдэж чадна.

“Хүүхдүүд маань дэлхий ертөнцийн бие биенээсээ илүү ихийг мэдэж авсан гэж би боддог. “Тэд өөр өөр гарал үүсэлтэй, ондоо байдлыг үгүйсгэдэггүй, харин ч бид үүндээ талархдаг. Бид тэдний төрсөн газар очиж цагийг өнгөрөөдөг. Тухайлбол Шило Мадын улсынх нь хэлийг сурч байна.  Харин Вивьен Захара улсад амьдрахыг хүсч байна” хэмээжээ.

  1. Хүүхдүүдийнхээ төлөө байж, тэднийг бүх үед нь дэмжинэ гэдэг түүний эн тэргүүнд тавих зүйл юм.

Анжелина Жоли эх хүний хувьд 6 хүүхэд тус бүр нь хэн бэ гэдэг бүх өөр талыг мэдэхийг хүсдэг бөгөөд түүний хамгийн гол зорилго бол тэднийг хэн болохыг нь янз бүрийн талаас нь дэмжиж, хөгжүүлэхэд нь туслах явдал юм гэжээ.

“Би гэртээ зургаан ертөнцтэй хамт амьдардаг. Тэд  янз бүрийн үе шат, мэдрэмж, сониуч зандаа хөтлөгдөж яваа. Бид тэдэнд хэн бэ гэдгийг нь мэдэхэд нь туслах ёстой. Хэрэв та тэдэнтэй урам зоригтойгоор тусалж хамт хөгжихгүй бол хэн болохыг нь мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!