Хар өнгийн жинсэн өмдтэй хамгийн гоё тохирдог хувцаслалтууд

Хар өнгөтэй жинс ихэнхи хүний хувцасны шүүгээнд байдаг байх. Намар цаг бол хүмүүсийн хамгийн их өмсдөг улирал билээ. Гэхдээ үүнийг өмсөөд зураг авхуулахад уйтгартай, хэт бараан санагдаж болох юм. Үүнээс зайлсхийж илүү загварлаг харагдахад тань туслах стилистүүдийн өгж буй зөвлөгөөг анхаарна уу.

Цагаан футболк

Бүхэлдээ хар өнгийн хувцас өмсөх нь өнгө дарж, уйтгартай харагдах эрсдэлтэй. Тиймээс та энэ үед өөр өөр материалтай хувцас сонгож, нүүр будалтандаа ч мөн анхаараарай.

Цагаан өнгийн футболк өмссөнөөр илүү минимал харагдахаас гадна илүү дэгжин харагдахын тулд алтлаг өнгийн чимэглэл зүүгээрэй.

Арьсан эдлэл

Хар бараан өнгийн хувцаслалтыг амьтны арьсан хээнүүдийн тусламжтай өнгө нэмж болно. Тухайлбал ирвэсний хээ нь сайхан зохицдог байна.

Дугуй захтай эсвэл малгайтай цамц

Өдөр тутмын дүр төрхийг бүрдүүлэхийн тулд стилистүүд дугуй захтай эсвэл малгайтай цамц хослуулан өмсөхийг зөвлөж байна. Ингэсгээр загварлаг харагдаад зогсохгүй биеийн галбирыг зөв харагдуулдаг.  Тухайлбал өргөн өмд, богино цамц, эсвэл бариу өмд том малгайтай цамц гэж хослуулж өмсөж болох юм.

Бор өнгийн хувцастай хослуулан өмсөх

 Эсрэгээрээрээ хар, бор өнгөний хослол нь гоёмсог дүр төрхийг бий болгодог. Мэргэжилтнүүд бор өнгийн цамц, хүрэм зэрэг нь хар жинсэн өмдтэй сайхан зохидог ба илүү зөөлөн гэгээлэг өнгөнөөс бараан өнгө хүрэл уусгаж өмсөхийг зөвлөж байна. Үүн дээр нэмээд та алтлаг өнгийн гоёл чимэглэл зүүгээрэй.

Пастел өнгийн хувцаслалт

Пастел өнгө нь бараан хувцаслалтыг илүү зөөлөн харагдуулахад тустай. Эдгээр өнгүүдэд бэйж, сорбет, лилийн ягаан, усан ягаан, минт ногоон зэрэг өнгүүд багтах юм.

Хар савхин хүрэм

Хар өмд, савхин хүрэм магадгүй хэтэрхий бараан санагдаж болох юм. Гэхдээ үүнийг өөр чимэглэлүүдтэй хослуулснаар гайхалтай дүр төрхийг бүтээж чадна. Тухайлбал амьтны хээ бүхий нимгэн цамц, платформ гутал гэх мэт.

Дөрвөлжин шоотой хүрэм

Хар жинс, шоотой хүрэм зэрэг нь оффист өмсөхөд тун загварлаг харагдана.

Гэгээлэг өнгийн цамц болон хүрэм

Улаан, цэнхэр, ногоон гэх мэт өнгүүдийг хар жинсэй хослуулснаар илүү дэгжин харагдана. Мөн та неон өнгийг ч хослуулж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!