Хатан хааны гэр бүлийн эмч урт удаан, эрүүл амьдрах нууцыг дэлгэжээ
Английн хатан хаан II Элизабет 92 настай боловч жилд хэдэн мянган бизнес уулзалтад зочилж, засгийн газрын онцгой шийдвэр гаргахад оролцдог. Түүний бие эрүүл төдийгүй оюун санаа нь саруул. Өдий насанд ингэж явна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Хатан хаан төдийгүй хатан хааны гэр бүлийнхний эрүүл мэндийг хариуцдаг эмч Мозараф Али урт удаан, эрүүл амьдрах нууцыг хуваалцжээ.
Эрүүл зөв хооллоод сурчихвал эмч рүү гүйгээд байх хэрэг гарахгүй
Заавал өвдсөн хойно нь биеэ хайрлах минь яав даа хэмээн төрөл бүрийн эм ууж, эмчилгээ хийлгэж араас нь харамсаж суух хэрэггүй. Ямагт эрүүл амьдралын хэв маягийг баримталж, зөв хооллож, дасгал хөдөлгөөн ч хийх хэрэгтэй. Ингэж дархлаагаа дэмжсэнээр, төрөл бүрийн өвчинөөс өөрийгөө хамгаалаад зогсохгүй хөнгөн шарх, бэртлийг ч эмчийн тусламжгүйгээр бие өөрөө өөрийгөө анагаадаг.
Өөрийгөө хэр эрүүл чийрэг байгааг анзаарч мэд
Сэтгэлзүйн болон бие махбод эрүүл хүмүүс өглөөг сэргэг угтаж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, зөвхөн орой л ядардаг.
Мөн та өөрийн биеийг шинжиж эрүүл байгаа эсэхээ мэдэж болно.
- Цэх нуруу: Энэ нь биеийн бүх булчин, мэдрэл, яс зүгээр гэсэн үг
- Сайн унтаж амардаг: Эрүүл хүмүүс хурдан бас сайн унтдаг
- Шингэн, гэрэлтсэн царай төрх: Энэ нь цусны эргэлт сайн байгаагийн илрэл
- Хоолонд дуртай байх: Эрүүл хүмүүс хэт их иддэггүй бас хоолонд дургүй болдоггүй. Хэмжээгээ тааруулж, хоолонд дурлаж иддэг.
Английн хатан хааны хоол тэжээлийн талаархи зөвлөмжүүд
Эрүүл байхад идэж байгаа хоол хүнс хамгийн чухал.
- Шинэ ургацын эрүүл ногоог идэж байгаарай.
- Уураг хангалттай хэмжээгээр идээрэй. Цагаан хоолтон хүмүүс махны уургийг дүпү, гэрийн бяслаг, бүйлсний сүү болон бусад хүнсээр орлуулж болно.
- Жимсний шүүсийг лууван, алим, цагаан гааны шүүсээр сольж хэрэглэ.
- Өдөр бүр 6-8 аяга ус уух хэрэгтэй.
- Үхэр, хонь, ямааны мах бага идэж, хөнгөн чанарын тахиа, цацагт хяруулын махыг идээрэй.
- Давсыг аль болох бага идээрэй.
- Долоо хоногт нэг удаа зөвхөн жимс, ногоотой шөл идэж, ус ууна.
Өглөөний цай, үдийн хоол, оройн хоол
Өглөө нь өндөг, бүйлс, гэрийн бяслаг гэх мэт хөнгөн боловч уургаар баялаг хоол идээрэй. Бас жимс, үр тариа, тараг нэмж болно.
Үдийн хоол нь өдрийн хамгийн илчлэг хоол байх ёстой. Цацагт хяруул, салат, төмс гэх мэт хүнсний ногоо идээрэй.
Оройн хоол хөнгөн байх ёстой. Мөн 19-20 цагийн хооронд хоолоо идээд дуусгачихсан байх хэрэгтэй юм.