Хүн бүр хэвийн гэж боддог ч, үнэн хэрэгтээ биднийг аюулд оруулж донтуулах эрсдэлтэй зуршлууд

Кофегүйгээр өдрийг эхлүүлэх боломжгүй, эсвэл шоколадгүй бол стрессийг даван туулахгүй гэх мэт хошигнол интернетээр дүүрэн байна. Кофеин донтуулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байхад бид нүдээ аниад л өнгөрүүлдэг шиг өөр хэд хэдэн зүйлийг доор дурдав.

Онлайн дэлгүүрээс тогтмол худалдан авалт хийх

2021 оны байдлаар дэлхийн хүн амын 27.6% нь дор хаяж нэг удаа онлайнаар худалдан авалт хийсэн байна. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд аль аль нь худалдан авалт хийдэг ба жил ирэх тусам энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Бид хоол хүнс, хувцас, загас агнуурын хэрэгсэл, тавилга, төрөл бүрийн гоёл чимэглэл гээд бүх зүйлийг захиалдаг. Эцэст нь захиалсан зүйлс нь тийм ч хэрэгцээтэй биш гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Онлайнаар худалдан авалт хийх нь жинхэнэ донтолт үүсгэдэг ба сэтгэцийн хувьд эмгэг болж  хүндрэх ч магадлалтай.

Өөрчлөгдөж буй загварууд

Загварын чиг хандлага  агшин зуур өөрчлөгдөж үүнтэй холбоотойгоор хувцас харьцангуй хямд үнэтэй борлуулагддаг. Нөгөө талаараа энэ нь эргээд хувцас хурдан өөрчилөгдөхөд нөлөөлдөг. Хямд хувцас худалдан авч 1-2 удаа л өмсөөд хаях нь байгаль орчинд муу нөлөөтэй. Бид футболк аваад хоёр удаа өмсөж үүнийгээ хог руу хаяж, шинэ цамц худалдаж авах энэ амьдралын хэв маягтаа дассан байдаг.

Чихэрлэг уух зүйлс

Сахар бол цагаан хор ба  хэт их хэрэглээ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг..Бидний уух дуртай ундаа хэр их хэмжээний сахарын агууламжтайг төсөөлхөд ч бэрх юм. Мэрэгжилтнүүд зүгээр л цэвэршүүлсэн ус уухыг зөвлөсөөр байна.

Кофе

Өглөөг нэг аяга кофегоор эхлүүлэх шиг сайхан зүй үгүй мэт. Киног дээр хүртэл гол дүрийн жүжигчин маань өглөө сэрээд эсвэл ажлынхаа өмна юуны түрүүнд кофе шоп руу явдаг. Гэсэн хэдий ч, кофеин төв мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг ба донтуулагч юм. Өглөө нь нэг аяга кофе муу нөлөөгүй байж болох ч хэтрүүлэхгүй байсан нь дээр юм.

Дэлгэцийн хэт их хэрэглээ

Хүүхэд байхдаа бид зурагт их үзвэл нүдний хараа муудна гэдгийг бүгд л мэддэг байлаа. Гэсэн ч одоог хэр нь ихэнхи цагаа дэлгэцийн ард өнгөрөөдөг хэвээр л байна. Гэхдээ энэ өөрөө хараанд шууд хортой хөнөөл учруулдаггүй. Харин дэлгэц хэр чанартай, хэрхэн байрлаж байгаа нь чухал юм. Мөн үргэлж дэлгэц ширтэхгүйгээр дасгал хөдөлгөөн хийж нүдээ амраагаарай.

Нурууны өвдөлт

Оффисын ажилтнууд үргэлж л нурууны хөшингө, таагүй байдалтай явдаг ба тэдний хамгийн түгээмэл өвчлөлүүдийн нэг юм. Тиймээс бид нурууны булчинг далайцаар нь хөдөлгөхөд анхаарах хэрэгтэй.

Бид нэг байрлалд удаан суухад булчин хэт их ачаалладаг. Өөрт тохирсон, тухтай ажлын сандал, ширээ бага зэрэг туслах хэдий ч тогтмол дасгалыг хэвшил болгон нэвтрүүлж, ерөнхийдөө илүү их хөдөлгөөн хийх нь чухал юм.

Харьцуулалт

Интернетэд хүн бүр төгс дүр төрхтэй, нарийхан бэлхүүс, цагаан тэгшхэн шүдтэй байдаг. Үнэндээ шүдний өнгө нь төрөлхийн бидэнд байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндийн үзүүлэлт огт биш юм. Эмэгтэйчүүдийн бэлхүүс нарийхан байх албагүй. Нөхөн үржихүйн эрхтнээ хамгаалахын тулд илүү их өөхөн эд хучигдсан байдаг. Тиймээс таны бүлхүүс хэт нарийн байх огтхон ч шаардлагагүй юм.

Өдөр бүр хэт бариу дотуур хувцас өмсөх

Мэдээж орчин үеийн дотуур хувцас корсет шиг хэт бариу  биш ч байнга ийм хувцас өмсөх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж илүү загатнаа, харшил үүсгэх эрсдэлтэй. Дотуур хувцас гэдсийг хэт барьвал дотор эрхтэнүүд шахагдаж хоол боловсруулах зам болон амьсгалын тогтолцоонд муугаар нөлөөлдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!