Энэ нь 10 өөр төрлийн эмийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүч чадалтай! Эмээгийн минь насан туршийн нууц жор

Танай гэрийн гал тогоонд турмерик байгаа юу?

Юу асууна вэ? Тийм ээ? Байлгүй яахав дээ. Тэр чинь эрүүл мэндийн “моод”-ний бүтээгдэхүүний нэг, хамгийн супер “суперфүүд” гэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ч үрэвсэлд сайн эд шүү… гэж бодсон бол та энэхүү бичвэрийг маань алгасаад, унтахынхаа өмнө сайхан турмериктэй латте хийж уугаад сайхан амраарай. Хэрэв та турмерикийг нэг их хэрэглэдэггүй бол цааш нь үргэлжлүүлээд уншаарай!

Тэгэхээр:

  • Танд сэргээш хэрэгтэй байна уу?
  • Дархлааны тогтолцоогоо дэмжмээр байна уу?
  • Хоолны шингэцээ сайжруулахыг хүсч байна уу?
  • Үрэвсэлт өвчнүүдээ эмгүйгээр дарахыг хүсч байна уу?
  • Ой санамжаа сайжруулмаар байна уу?
  • Детокс хиймээр байна уу?

Тэгвэл танд куркума буюу турмерикийг өдөр тутмынхаа хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

Турмерик гэж юу вэ?

Энэтхэгээс гаралтай. Олон зуун, мянган жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл Азийн олон орны хоол хүнсэнд хэрэглэгдэж буй амтлагч. Түүнийг амтлагчийн хатан гэж ч нэрлэдэг. Турмерикийн найрлагад орох бодис элементүүдээс хамгийн алдартай нь куркумин. Куркуминаас л болж турмерикийг өнөөдөр орчин үеийн анагаахын ухаандхүлээн зөвшөөрөөд буй аж.

Тэгвэл турмерик ямар ач холбогдолтой вэ?

Турмерик нь антиоксидантын агууламжаараа гайхуулдаг. Мөн эрүүл мэндэд дараах эерэг нөлөөтэй гэгдэж байна. Тухайлбал:

  • Дархлаа дэмжинэ: Турмерикт агуулагдах липополисахарид бодис нь мөөгөнцөр, вирүс, нян бактерийн эсрэг хүчтэй үйлчлэлтэй тул таны дархлааг маш сайн дэмжиж хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлэх болно.
  • Үрэвслийг багасгана: Бүх өвчний эхлэл бол үрэвсэл гээд тогтоочих хэрэгтэй. Тэгвэл турмерик нь маш хүчтэй үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Биемахбодод нэвчин орсон чөлөөт радикалуудыг илрүүлж устгана. Ө.х, таны эд эсийг гэмтэхээс хамгаална гэсэн үг. Ийм учраас артрит, ревматоид артрит, остеоартрит, Лупус гэхмэт үрэвсэлт өвчин эмгэгтэй өвчтөнүүдэд хоол хүнсэндээ турмерикийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг.
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулна: Турмерик нь цөсний хүүдийн цөсөө хэвийн ялгаруулах процессыг нь дэмжиж өгдөг. Энэ нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгож засахтай л адил!
  • Элгийг цэвэрлэнэ: Турмерикийн нэгэн чухал давуу тал бол тэрээр биемахбодыг детоксжуулах буюу цэвэрлэх үйлчилгээтэй. Цусны эргэлтийг сайжруулснаар элэгний эрүүл мэндийг дэмжиж, элэгийг хор токсиноос цэвэрлэх нөлөөтэй.
  • Хавдраас хамгаална: Турмерикийн гол найрлага болох куркумин нь хавдрын эсийг устгаж, өсөж нэмэгдэхээс нь сэргийлдэг, тэр дундаа хөхний хорт хавдар, ходоодны хавдар, нарийн гэдэсний хавдрын эсийн эсрэг үр дүнтэй болохыг судлаачид тогтоосоор байгаа билээ.
  • Тархины үйл ажиллагааг сайжруулна: Судалгаанаас үзвэл турмерикт агуулагдах ар-турмерон нэгдэл нь тархины эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг болох нь батлагдсаар… Өдөрт нэг аяга турмериктэй ус уухад тархины үйл ажиллагаа сэргэнэ л гэх юм билээ.

Ингээд чихрийн шижинд сайн, цусан дахь холестрин бууруулдаг, турахад тустай, шартсаны маргааш биеийг хоргүйжүүлнэ гээд бусад ач холбогдол байна. Олон ч судалгаагаар турмерик нь аспирин, ибупрофен зэрэг эмээс илүү хүчтэй, үр дүнтэй болох нь батлагдсан байдаг. Тиймээс өвчин намдаагчийн оронд нэг хэрэглээд, уугаад үзээрэй.

Хамаг өвчин, тэр бүү хэл хавдраас хүртэл сэргийлэхэд тустай гэхээр сайхан байгаа биз?

Тэгвэл турмерикийг хэрхэн өдөр тутамдаа хэрэглэж болох вэ?
Энэ нь ёстой амархан. Жор бүтээж, шинийг эрэлхийлээд байх хэрэг үгүй. Зүгээр л хоолондоо нэм. Шөлтэй хоолонд ч болно. Ногоо хуурч жигнэхэд ч тэр тахианы махны амталгаанд ч янзтай зохимжтой. Мэдээж, ууж буй ус, сүү, смүтиндээ нэм. Тэгээд л болоо!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!