Таны биед витамин С дутагдаж байгаа үед илрэх шинж тэмдгүүд

Бие тань нэг л суларч, үргэлж ядраад хэцүү байна уу? Тийм бол таны биед С витамин дутагдсан байж болзошгүй. Ингээд хамтдаа биед С витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая.

  • Буйл хавдаж, цус гарах

Шүд угаах болгонд таны буйл тань өвдөж, цус гараад байна уу? Энэ нь таны биед С витамин дутагдсантай холбоотой юм.

  • Үс салаалж, хуурайших

С витамин нь үсний ургалт, хуйхны эрүүл байдалд чухал нөлөөтэй. Тийм учраас биед С витамин дутагдах үед хамгийн түрүүнд үс гэмтэж, унаж эхэлдэг байна шүү. Та үс уналаа, гэмтлээ гэж төрөл бүрийн маск тос хэрэглэхийн оронд биедээ илүү их С витамин хуримтлуулаарай.

  • Үргэлж хамраас цус гарах

Хамар нь арьсны гадаргатай ойрхон цусны судастай байдаг. Энэ нь маш эмзэг. Тийм ч учраас хангалттай С витамин биед ирэхгүй бол амархан хагарч, хамраас цус гардаг байна.

  • Арьс хуурайшиж, үрэвсэх

Арьс хуурайшиж, үрэвсэх нь таны биед С витамин дутагдсаны томоохон илрэл юм.

  • Шарх удаан эдгэрэх

Гар хөлөө санамсаргүй цохиж гэмтээхэд эдгэхгүй хэдэн долоо хоноод байна уу? Тэгвэл энэ нь мөн л таны биед С витамин дутагдсаны томоохон нэг шинж тэмдэг юм шүү.

  • Үе мөчөөр өвдөх

Үе мөчөөр хатгуулж, гишгэж явахад ч төвөгтэй болох нь заавал хүнд өвчин байх боломжтой. Тиймээс эхлээд таны биед С витамин дутагдсан эсэхийг мэдэж аваарай.

  • Амархан ханиад хүрэх

Үе үе л ханиад хүрч хэцүүдээд байна уу? Тэгвэл С витамины хэрэглээгээ нэмэгдүүлээд үзээрэй.

  • Сэтгэл санаа тааруу байх

Яагаад гэдгээ ч мэдэхгүй үргэлж бухимдаж уур хүрэх үед С витаминтай ус уучих. Эсвэл С витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэхэд хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!