Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан үзэсгэлэнт жүжигчин Н.Мөнхсоёл

“Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Зангараг” зэрэг кинонд дүр бүтээж олны танил болсон жүжигчин бол Н.Мөнхсоёл.

Жүжигчин бүсгүй Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа бөгөөд бүтээсэн дүрүүдээсээ “Мөрдөгч” киноны Гэрэлмаагийн дүрдээ илүү хайртай гэнэ.

Тэрбээр нэгэн ярилцлагандаа жүжигчин болсон тухайгаа ийнхүү ярьжээ. “Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Кино үзэхээрээ гол дүрийн жүжигчнийг нь заагаад л би энэ шүү гэдэг байсан. Их даруухан байсан хэрнээ гэртээ орж ирээд “галзуу” болчихно. Намайг харж бай би тэр болно шүү гээд л хүн дуурайдаг байлаа. Хүн юуг тарина, түүнийгээ хурааж авдаг гэж ээж маань хэлдэг юм. Олон жил хүсч мөрөөдөж, ярьдаг байсан учраас тэр маань одоо биелж байна гэж боддог. Сайхан юм хэлээд байвал түүнийгээ л өөртөө татдаг.”

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!