Хамрын хар батгыг хамгийн богино хугацаанд арилгах аргууд

Хар батга нь арьсан дээр нүхжилт үүсэх, арьс сулрах, үрэвсэх шалтгаан болдог. Харин үүнийг хэрхэн амархан арилгаж, арьсаа цэвэрлэж авах вэ? Үүний хариултыг та бүхэндээ хүргэж байна.

Шүдний оогоор скраб хийх

Хэрэг болох зүйлс:

  • Шүдний оо
  • Зөөлөн үстэй сойз

Хар батгатай хэсэгтээ шүдний оо түрхэж, сойзоор хөнгөн дарж тойрог чиглэлд үрнэ. 2-3 минут үрээрэй. Нойтон салфеткиар хамран дээрх оогоо арчиж арилгана.

Нүүрсэн хар эмтэй маск

Хэрэг болох зүйлс:

  • Модны цавуу – 3 халбага
  • 1/2 халбага нүүрсэн хар эм

Цавуу болон нүүрсэн хар эмээ хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ тарааж түрхээд хатаагаарай. Хатсаны дараа хуулж авах бөгөөд дутуу арилсан хэсгээ нойтон салфеткиар арчиж цэвэрлэнэ.

Желатин маск

Хэрэг болох зүйлс:

  • 2 халбага желатин
  • 4 халбага сүү

Желатин болон сүүгээ хольж, богино долгионы зууханд хийж, 10-15 секунд халаана. Үүнийгээ бага зэрэг хөргөсний дараа багс ашиглаж хамартаа түрхэнэ. Хатсаны дараа хуулж аваарай.

Кофетой маск

Хэрэг болох зүйлс:

  • 1/4 аяга ашигласан кофены шаар /ууттай кофе байж ч болно/
  • Өндөг
  • Цаасан алчуур

Саванд кофегоо хийж, дээр нь өндгөө хийж хутгаарай. Үүнийгээ багс ашиглаж, хамартаа түрхээд, дээр нь цаасан алчуураа наана. 10 минутын дараа хуулж авна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!