“Single’s Inferno” реалити шоунд хамгийн тод гэрэлтсэн И Надин гэж хэн бэ? Гоо үзэсгэлэн, оюун ухааны төгс нийлэмж

“Single’s Inferno” реалити шоуны шинэ улирал үзэгчдийн хүртээл болж, дэлхий нийтээр шуугиан тарьлаа. Энэ улиралд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж, олон охид залуусыг өөртөө дурлуулж чадсан нэгэн бол И Надин юм. Өнөөдөр та бүхэндээ Надиний талаар зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • Надин 2000 оны тавдугаар сарын 1-нд Нью-Йорк хотод мэндэлсэн.
  • Тэрээр Харвард их сургуульд компьютерийн шинжлэх ухаан, мэдрэл судлалын чиглэлээр суралцаж байгаа төдийгүй ирээдүйд эмч болох томоохон зорилго мөрөөдлөө тээж, хичээнгүйлэн суралцаж байгаа.

  • Тэрээр сургуульд элсэж орохоос өмнө АНУ-ын агаарын нисэх хүчинд нэг жилийн турш цэргийн алба хааж байсан.
  • Мөн Солонгосын алдарт YG Plus агентлагт загвар өмсөгч, моделиор 2014-2018 онд ажиллаж байсан туршлагатай.

  • Хичээл, бусад нийгмийн ажилд идэвхитэй байдгаас гадна Надин нь 10 жилийн турш лакроссоор хичээллэсэн. Тэрээр спортод тун ч сонирхолтой бөгөөд гольф, каяк, дарвуулт завь, цанаар гулгах зэрэг спортоор хичээллэдэг байна.
  • Надин ээж эгчийнхээ хамтаар гэр бүлийн влог хөтлөн явуулдаг. Тэд өдөр тутмын амьдралаа харуулахаас гадна дэлгүүр хэсч, алдартай брэндүүдийн барааг сонирхуулдаг.

  • Надин өөртөө итгэлтэй, шулуун шударга зан чанартай. Тэрээр найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх дуртай бөгөөд аль болох амьдралаа дурсамж дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Гэсэн ч тэрээр үүрэг хариуцлагаа хэзээ ч орхигдуулдаггүй. Хичээлийн хажуугаар сайн дурын ажлуудад ихээр оролцож, нийгмийн байр сууриа бататгадаг байна.

  • Надинаас үлгэр дууриалал авах охидууд маш олон болсон. Бусдад таалагдах гэж дүр эсгэдэггүй, өөрийнхөөрөө бас үзэсгэлэнтэй. Зорилго мөрөөдөлдөө үнэнч. Мундаг сургуульд сурдаг байлаа гээд түүнд өөрийгөө бусдаас илүү гэсэн их зан огт байгаагүй нь хүмүүсийн хайрыг ихэд татсан юм. Угтаа бол Солонгос охид гэхээр цагаан царайтай, ялдамхан зантай, ичимхий зөөлөн инээмсэглэлтэй гэх мэтчилэн дүрслэгддэг. Харин Надин тэднээс тэс өөр байсан нь олныг өөртөө дурлуулсан хэрэг. Стандартад нийцэх гэж хичээх биш, өөрийнхөөрөө байх нь таныг сэтгэл татам, дур булаам харагдуулдаг гэдэгт итгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!