Холливудын түүхэнд хамгийн богино хугацаанд гэрлэсэн 15 алдартан

Алдартнуудын хувийн амьдрал үргэлж шүтэн бишрэгчид болон сэтгүүлчдийн анхаарлын төвд байдаг. Одууд хэн нэгэнд дурлаж, гэр бүл зохиодог ч хайрын түүх бүхэн сайхан төгсөж, насан туршид үргэлжилдэггүй гэдгийг баталсаар байна. Заримдаа алдартай хосууд гэрлэснээсээ хойш маш богино хугацааны дараа салсан байдаг.

Бид та бүхэнд холивудын түүхэн дэх хамгийн богино хугацааны хайрын түүхүүдийн талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. Женнифер Лопез, Крис Жадд: 9 сар

2001 онд Женнифер Лопез бүжигчин залуу Крис Жаддтай гэрлэсэн. Тухайн үед хосууд 2 сар бие биенээ таньсаны эцэст сүй тавьсан юм. Гэсэн хэдий ч тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Лопез, Жудд хоёр эвлэршгүй санал зөрөлдөөний улмаас 9 сарын дараа салсан.

2. Лиам Хемсворт, Майли Сайрус: 7 сар

Лиам Хемсворт, Майли Сайрус нар 10 гаруй жил үргэлжилсэн хайрын харилцаатай байсан бөгөөд эцэст нь 2019 онд гэрлэжээ. Харин тэдний гэрлэлт ердөө 7 сар үргэлжилсэн.

3. Дрю Бэрримор, Том Грин: 6 сар

Жүжигчин Дрю Бэрримор 2001 онд Канадын жүжигчин Том Гринтэй гэрлэсэн. Гэвч 6 сарын дараа хосууд эвлэршгүй санал зөрөлдөөнтэй байсан тул салах өргөдлөө өгчээ. Хожим нь тэрээр ийм залуу насандаа (тэр үед 25-тай байсан) Гринтэй гэрлэх ёсгүй байсан гэж хэлсэн байв.

4. Брэдли Купер, Женнифер Эспозито: 4 сар

Брэдли Купер хайр дурлалын олон харилцаатай байсан ч ганцхан удаа гэрлэх санал тавьсан. 2006 онд Купер жүжигчин Женнифер Эспозитотой гэрлэжээ. Гэсэн хэдий ч 4 сарын дараа хосууд хамтдаа байх хүсэлгүй болсон тул салах өргөдлөө өгчээ.

5. Колин Фаррелл, Амелиа Уорнер: 4 сар

Жүжигчин Колин Фаррел 2002 онд залуу жүжигчин Амелиа Уорнертэй хууль ёсны бус гэрлэж байжээ. Фаррелл амлалтдаа үнэнч байсны тэмдэг болгон Амелиа Уорнерын Милли хэмээх хочийг хүртэл хуруундаа шивүүлжээ. Гэсэн хэдий ч тэдний гэрлэлт хэдхэн сар үргэлжилсэн. Хожим нь Фаррелл хэлэхдээ, тэдний салсан шалтгаан нь хоёулаа хэтэрхий залуу байсан бөгөөд гэрлэх шийдвэр нь хэтэрхий хурдан байсан хэмээн хэлжээ. Тухайн үед жүжигчид 24 болон 19 настай байсан.

6. Николас Кейж, Лиза Мари Пресли нар: 3 сар

Жүжигчин Николас Кейж, дуучин Лиза Мари Пресли нар 2002 онд Преслигийн эцгийн нас барсны хорин таван жилийн ойн үеэр Хавайд хуримаа хийсэн юм. Кэйж Преслид 65 мянган долларын үнэ бүхий 6 каратын шар алмаазтай сүйн бөгж бэлэглэж байсан ч тэдний гэрлэлт ердөө 3 сар үргэлжилсэн ба жүжигчин өөрөө салах өргөдлөө өгсөн. Хожим нь Пресли гэрлэлтээ анхнаасаа хийх ёсгүй алдаа байсан гэжээ.

7. Ким Кардашиан, Крис Хамфрис нар: 72 хоног

Ким Кардашиан 2013 онд NBA-ийн од Крис Хамфристэй 7 сар болзосны эцэст гэрлэсэн. Хуримыг “Keping Up With Kardashians” шоуны нэг хэсэг болгон цацаж байсан. Тэдний хуримын ёслол сүр жавхлантай болж, гэр бүл нь баяр ёслолд 10 сая доллар зарцуулжээ. Гэвч 72 хоногийн дараа Кардашиан салах өргөдлөө өгөхөөр шийдсэн. Харин тэд салсны дараа хуучин нөхөр нь сэтгэцийн эмгэгтэй болсон юм.

8. Памела Андерсон, Рик Саломон: 60 хоног

Памела Андерсон Америкийн покерчин Рик Саломонтой 2007 онд Лас Вегаст гэрлэжээ. Гэвч 60 хоногийн дараа Андерсон гэрлэлтээ цуцлуулахаар өргөдлөө өгч, шалтаг болгон хууран мэхэлсэн гэж үзжээ. Гэсэн хэдий ч хосууд 7 жилийн дараа дахин нийлсэн. Гэвч хоёр дахь гэрлэлт мөн адил удаан үргэлжилсэнгүй ердөө 15 сарын дараа салжээ.

9. Али Ландри, Марио Лопез: 18 хоног

Жүжигчин Марио Лопез, АНУ-ын мисс асан Али Ландри нар 6 жил үерхсэний эцэст 2004 онд гэрлэжээ. Харин тухайн үед ердөө 18 хоногийн дараа тэдний гэрлэлт цуцлагдсан юм. 2011 он хүртэл хосууд салах болсон шалтгааны талаар тайлбар хийгээгүй бөгөөд Лопез өөрийгөө үдэшлэг дээр хуучин эхнэрээ хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

10. Эдди Мерфи, Трейси Эдмондс: 14 хоног

Жүжигчин Эдди Мерфи 10 хүүхэдтэй бөгөөд 2008 онд Трэйси Эдмондс хэмээх бизнес эрхэлдэг эмэгтэйтэй гэрлэжээ. Тэдний хурим үнэхээр романтик болсон ба Бора Бора арлын эрэг дээр тангараг өргөж байжээ. Гэсэн хэдий ч 2 долоо хоногийн дараа шинэхэн хосууд үүнийг алдаа гэж үзэн салахаар шийджээ.

11. Памела Андерсон, Жон Петерс нар: 12 хоног

Памела Андерсон болон кино продюсер Жон Петерс нар 2020 онд гэрлэсэн. Гэсэн хэдий ч тэдний гэрлэлт ердөө 12 хоног үргэлжилсэн. Петерсийн тайлбарласнаар тэрээр санхүүгийн асуудлаас болж Андерсоноос салах шийдвэр гаргасан хэмээн хэлжээ.

12. Кармен Электра, Деннис Родман нар: 9 хоног

Кармен Электра болон хуучин сагсан бөмбөгчин Деннис Родман нарын гэрлэлт ердөө 9 хоног үргэлжилсэн. Хосууд 1998 онд Лас Вегаст болсон үдэшлэгт оролцсоныхоо дараа гэрлэхээр шийдэж байсан юм.

13. Шер, Грегг Алман нар: 9 хоног

Поп дуучин Шер 1975 онд өмнөх салалтаа эцэслэсэнээс хойш ердөө 4 хоногийн дараа хөгжимчин Грег Оллмантай гэрлэсэн. Гэвч тэдний гэр бүлийн холбоо ердөө 10 хоног үргэлжилсэн юм.

14. Николас Кейж, Эрика Коике: 4 хоног

Николас Кейж богино хугацааны гэрлэлтээрээ алдартай бөгөөд хамгийн богино хугацаа нь нүүр будалтын артист Эрика Коике байсан бөгөөд тэдний харилцаа ердөө 4 хоног үргэлжилсэн юм.

15. Бритни Спирс, Жейсон Александр: 55 цаг

Хамгийн богино хугацааны гэр бүлийн харилцаа бол тэд юм. 2004 онд дуучин Лас Вегаст хуучин сургуулийн найз Жейсон Александртай гэрлэжээ. Гэвч ёслолоос хойш ердөө 55 цагийн дараа хосууд гэрлэлтээ цуцлуулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!