Гэрийн нөхцөлд хийх боломжтой, нурууны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй 6 дасгал

Бид ажил дээрээ ажлаа хийж байхдаа, мөн гэртээ ч тэр буруу сууж, хэвтсэнээс болж нуруугаа гэмтээж байдаг гэдгээ тэр бүр төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь даамжирсаар нуруу, нугасны өвчтэй болох аюултай байдаг байна. Иймд бид танд зориулан уг асуудлыг хялбар аргаар нуруунд ирж буй ачааллыг бууруулах, гайхалтай үр дүнтэй дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн нөхцөлд хийх боломжтой учраас та заавал туршиж үзээрэй.

1. “You – The Star”

Энэхүү дасгал нь нурууны бүх булчинд үйлчилдэг. Дасгалыг хийхдээ газарт дээш харан хэвтэх хэрэгтэй бөгөөд үүнийхээ дараа ташаа болон хоёр гараа хажуу тийш нь зурганд үзүүлсэн шиг тэнийлгээрэй. Хамгийн гол нь амьсгаагаа зөв хуваарилж, аль болох удаан барих хэрэгтэй гэдгийг санаарай.

2. “Rollings Stone”

Сандал дээр хоёр хөлөө тавьж, дээш харж хэвтэнэ. Ингэж хэвтсэнээр нуруу амрахаас гадна, цусны эргэлт сайжирч, стресс бухимдлаас ангижрах ач тустай ажээ.

3. “Pull The Snake”

Энэхүү дасгал нь йогийн суурь байрлалуудын нэг юм. Доош харан хэвтэж, хоёр хөлийнхөө хуруунууд дээр тогтон, хоёр гар дээрээ чадах чинээгээрээ дээшээ сунгаж өгөөрэй. Ингэснээр нурууны булчинг ажиллуулж, өвдөлтийг намдаана.

4. “Fetal”

Нуруун дээрээ дээш харан газарт хэвтэж, хоёр хөлөө дээш нугалан, гарынхаа тусламжтай 30 секундээс 1 минутын хооронд барина. Хэрвээ та хүсвэл уг дасгалыг телевиз үзэж байх үедээ ч хийж болно.

5. “To The Corner”

Фитнесээр хичээллэдэг хүмүүс уг дасгалыг илүү сайн мэдэх биз ээ. Энэхүү дасгалыг хийснээр биеийн бүх булчингууд амарч, нуруу эгц, сайхан болдог байна. Зурганд үзүүлсэн шиг хоёр гараа цээжиндээ авч, урагш сайтар тонгойж, буцаад дээш болно. “Fitball” гэх төхөөрөмжийг та гэртээ авч, ашигласан ч болох бөгөөд таны гэрт тэгтлээ их зай эзэлдэггүй.

6. “Braided Legs”

Нуруун дээрээ дээш харж хэвтээд, нэг хөлөө өвдгөөр нь нугалж, нөгөө хөлийнхөө доогуур хийнэ. Үүнийхээ дараа дээр нь байгаа хөлөөрөө сайтар хавчиж өгнө. Энэ байрлалаараа 30 секунд орчим байх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Нэг удаа хийхдээ 7-8 удаа хийхэд хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!