Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа: Гэрээ дууссан ч гэсэн одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ.

“The Voice of Mongolia” шоунаас төрөн гарсан “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт продакшинтайгаа байгуулсан гэрээний дагуух цалингаа авч чадахгүй байгаа талаараа мэдээлсэн.

Энэ талаар олны дунд багагүй маргаан дэгдээд байгаа бөгөөд уран бүтээлчидтэй байгуулдаг гэрээний талаар продюсерууд өөрийн үзэл байр сууриа илэрхийлээр байна.

Тэгвэл “Киви” хамтлагийн үүсгэн байгуулагч ая зохиогч, продюсер Б.Ангирмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ. Тэрээр:

“Би “Киви” хамтлагтай гэрээгээ маш нягт хийсэн. Дэлгэж хэлье, хамтлаг дөнгөж байгуулагдаад 60/40 байлаа. Таван жилийн нүүр үзлээ, тэнд 90/10 байсангүй. Мөн таван жилийн дараа гэрээгээ сунгаж, 50/50 болгосон. Гэрээ дууссан ч гэсэн одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ. Ухаантай охид. Мөлжлөг байж болохгүй. Юм үнэнч байх нь чухал.” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!