“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин нарыг дахиад 30 хоног цагдан хорихоор болжээ

“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 1-ний шөнө баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Уг койныг зах зээлд гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр гэр, оффист нэгжлэг хийсэн юм.

Тухайн койныг зах зээлд нэвтрүүлсэн түүнтэй холбоотой гомдол, санал иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хохирсон гэх иргэд өчигдөр мэдээлэл хийж байсан юм. Тэгвэл өнөөдөр О.Мөнхжин өөрийн цахим хуудсаар дамжуулан дахин 30 хоног саатуулагдахаар болсон талаар мэдээллэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!