Дуучин Ч.Цэлмүүн хоёр дахь амьдралаа эхлүүлж бие давхар болжээ

Дуучин Ч.Цэлмүүнийг UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээр хүмүүс сайн мэднэ.

Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хүү нь хэдийнэ 10 настай “том залуу” болжээ.

Харин экс нөхөр Н.Алтанхайрхан хоёр жилийн өмнө Honeymoon хамтлагийн дуучин бүсгүйтэй дэр нэгтгэж, дахин хүүхэдтэй болсон.

Дуучин Цэлмүүний хувьд алс холын арлын Япон улсад очоод багагүй хугацааг үдсэн бөгөөд одоо Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч буй. Тэндээ үе тэнгийн С.Ангараг гэдэг Монгол залуутай хоёр дахь амьдралаа эхлүүлсэн байна.

Тэгвэл дуучин бүсгүй өдгөө хоёр дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан хуваалцжээ. Тэрээр дараах зургуудыг дагагч нартайгаа хуваалцаж ийнхүү бичжээ.

“Гэгээн Валентины 7 хоног. Энэ нь 2-р сарын 7-нд Сарнайн баяраар эхэлж, 2-р сарын 14-нд дуусна. Энэхүү өдрүүдэд Санал тавих өдөр, Шоколадны өдөр, Тедди өдөр, Амлалт өгөх өдөр, Тэврэх өдөр, Үнсэлтийн өдөр байдаг. Ингээд бид Амлалтын өдрөө тэмдэглэв. Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэе!” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!