Нэвтрүүлэгч Одзаяагийн нөхөр дуучин Заяагийн машины сугалаанд итгэсэн хүмүүс 20 минутын дотор 53 сая төгрөг шилжүүлжээ

МҮОНРТ-ын нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр дуучин Заяа өөрийн цахим хуудсаар өөрийн хуучин унаж байсан 2 машинаа 166 сая 650 мянган төгрөгөөр үнэлж сугалаа явуулахаар болсон байна.

Тэрээр энэ тухайгаа ийнхүү бичжээ: “За ингээд хайртай 2 хүлэгээ азтай ёндоотой хүмүүст нь өгье. Нийт 3333 хүн 50К-р оролцоно. Хэдэн хүн орж байгааг шилэн харуулах бөгөөд илүү гарсан тохиолдолд буцаан шилжүүлэх болно. Тиймээс хамгийн эхэнд шилжүүлсэн хүмүүс л оролцох боломжтой гэсэн үг. Та 50К-р 2 машинд 2ланд нь азаа үзэх боломжтойгоороо давуу талтай. Мөн нэмэлтээр 3 дахь хүнд нь Iphone14 бэлэглэнээ. Цоо шинэ данс учир хамгийн эхэнд шилжүүлэг хийсэн хүнд хувиасаа БЭЛЭГТЭЙ” гэжээ.

Тэгвэл уг сугалаанд итгэсэн иргэд 20 минутын дотор 53 саяг төгрөг шилжүүлсэн байна.

Өөрийн зарагдахгүй байгаа машинаа сугалаа нэрийдлээр ийн зарж байгаад бухимдсан иргэд багагүй олон байгаа ч үүнд итгэж мөнгөөрөө хохирох иргэд цөөнгүй байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!