Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Зарим нь зүгээр өөртөө түй ч хамаагүй хүний амьдралаас наад заваан хэл амтай хошуугаа татаж сур!

Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр дуучин Заяа өөрийн цахим хуудсаар дамжуулан унаж байсан машинуудаа сугалаа хэлбэрээр зарсан нь олны дунд багагүй маргаан үүсгээд амжсан юм. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан дараах зүйлсийг бичсэн байна.

Тэрээр: “За одоо зарим хөөрхий хэзээ ч амьдралдаа өндөр хандалт авч үзээгүй ганц нэг хүн, хандалт хийж ядсан пэйжүүд давраад байгаарай!!! Нээх дураараа хүний нэр зураг тавиад хүссэнээ бичнэ гэж бодож байгаа бол үгүй шүү.

БЭЛЭГ НЭВТРҮҮЛЭГээ бэтгээд 7 жил болж байна. Энэ хугацаанд хамтрагч байгууллагуудтай хамтраад 15 мянга гаруй хүнд 3,5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлж, баярлуулсаар ирсэн.

Энэ хугацаанд дагагчдаасаа 100 төгрөг ч хурааж, авч үзсэнгүй! Тийм хүн байгаа бол гараад ир бас гаргаад ир! Бараг л ингээд гадагшаа их аяладаг юм байна л даа, ингэж санхүүгийн эх үүсвэрээ босгодог юм байна л даа нтр амныхаа зоргоор чалчихгүй шүү!

Нэг ч удаа зүгээр сууж байгаад хүнээс мөнгө төгрөг аваад зугаалаад байсан удаагүй! Цэвэр өөрийн оюуны хөдөлмөрөөрөө хурааж хуримтлуулдаг шүү бардам хэлчье!!! Зарим нь зүгээр өөртөө түй ч хамаагүй хүний амьдралаас наад заваан хэл амтай хошуугаа татаж сур!!!”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!