Диана гүнж нөхрөөсөө салсны дараа түүний хувцаслалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Залуу багш Диана Спенсер нэг л өдөр хунтайж Чарльзтай уулзаж, түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө гэдгийг төсөөлж байгаагүй нь лавтай. Даруухан багш охин Хатан хааны гэр бүлийн гишүүн болоод зогсохгүй тухайн үедээ хамгийн алдар хүндтэй нэгэн болж чадсан билээ. Түүний амьдрал яг л кино шиг өрнөж дууссан ч, өнөө хэр нь түүнийг судалж гайхан бишрэх хүмүүс олон саяар тоологдоно. Тэнгэрийн оронд одсон ч, түүний нэр хүнд оршин тогтносон хэвээр. Өнөөдөр та бүхэндээ загварын хатан хаан гэгдэж байсан Диана гүнжийн хувцаслалт, имидж ханхүүгийн эхнэр болсноор хэрхэн өөрчлөгдсөн мөн салалтын дараа яаж хувирсан болохыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Чарльзтай уулзахаас өмнөх Диана Спенсерийн хэв маяг

Тэрээр Английн хатан хааны гэр бүлийн гишүүн болохоос өмнө бусад бүсгүйчүүдийн адил цэвэрхэн цэмцгэр, даруухан хувцасладаг байв.

1980 оны 10-р сард Диана хар ноосон цамц, дөрвөлжин хээтэй урт банзал, хавтгай ултай гутал өмсөн оройн зугаалгаар явав. Энэхүү энгийн мэт дүр төрх нь стилистүүдийн тусламжгүйгээр охины дүр төрхтэй төгс зохицсон байв.

Нил ягаан өнгийг ингэж хослуулж өмсөх нь амаргүй. Барагтай бол зохицдоггүй боловч гүнжид тун сайхан харагдаж байна.

Дианагийн ирээдүйн ханьтайгаа харилцаа тогтоосны дараах зургууд

Ханхүү Чарльзтай анх уулзахад Диана Спенсер дөнгөж 16 настай байжээ. Дианагийн дүр төрх нь түүний хувцасны хэв маягаас ч тод харагдаж байв: Гүнжийн өмсөх дуртай тод үслэг цамц, пуловерууд нь түүний хөгжилтэй зан чанарыг онцолсон байв.

Уэльсийн хунтайжийн сүйт бүсгүй болсноор Диана илүү классик, дүрэм журамд баригдсан хувцас өмсөх шаардлагатай болсон. Мэдээж Хатан хааны гэр бүлийнхэнд түүнд анхаарал хандуулж, хувцаслалтад нь анхаарч эхэлсэн.

Диана ханхүүгийн ирээдүйн эхнэрийн хувьд Чарльзтай хамт арга хэмжээнд оролцох ёстой байв. Хурим болохын өмнөхөн охин ханхүүтэй хамт поло тэмцээнд оролцсон бөгөөд энэ арга хэмжээнд зориулж тэрээр цайвар ягаан өнгийн даашинз өмссөн байв.

Ханхүүтэй гэрлэсэн Дианагийн хэв маяг

Чарльз, Диана хоёрын амьдралын хамгийн аз жаргалтай үеүд бол гэрлэлтийн эхэн үе байсан юм. Тухайн үед авахуулсан тэдний зургууд бүгд аз жаргал, хайр дүүрэн харагдах бөгөөд Диана гүнж хувцаслалтын хэв маягтаа өөрийн хүслээ ч шигтэж өгсөн нь тод харагдана.

Гүнжийн хувцаслалт улам бүр эмэгтэйлэг, гоёмсог болж байв. Тэр ч утгаараа түүнийг даган дуурайж хувцаслах охид бүсгүйчүүд олширч байсан аж.

Гэрлэлтийн хүнд үе

1986 он бол хааны гэр бүлийн амьдралд чухал жил байв. Тэр үед ханхүү Чарльз, Камилла Паркер-Боулзтай харилцаагаа сэргээж, Диана гүнжийг орхиж нүүсэн билээ. Тэдний харилцаа асуудалтай байсан бөгөөд энэ нь Диана гүнжийн хувцаслалтаас ч харагдана. Түүний хувцаслалт илүү боловсронгуй, цэгцтэй болж ирсэн.

 

1989 онд Диана нөхрийнхөө амрагтай маргалдаж, дэлхий нийтээр юу болох бол хэмээн түүн дээр хүн бүрийн харц тусч байв. Харин энэ хэцүү цаг үед Диана улам бүр гоёмсог хувцаслаж, өөрийн дур булаам төрхөө тодотгосон.

1991 оны нэгэн нээлтийн ёслол дээр Диана гүнж тод босоо шугам бүхий хослолтой хувцастай гарч ирэв. Энэ зураг нь хатагтай Дигийн хувцасны шүүгээнд зөөлөн, тайван хэв маяг бүхий хувцаснууд цөөрсөөр байгаагийн бас нэг нотолгоо байсан бөгөөд тэрээр даашинзыг хослолоор сольсон нь бие даасан, хүчирхэг бүсгүйн дүр төрхийг бүрдүүлсэн.

Диана салалтын үеэр

1994 онд “Vanity Fair”-ийн үдэшлэг дээр Дианагийн өмссөн алдарт “Өшөө авалтын даашинз” хэвлэлээр шуугиан тарьсан. Харин түүний шуугиан тарьсан хувцаслалт нь түүний хуучин нөхөр эхнэрээ хуурч байснаа зарласан мэдээллийг намжаасан юм. Диана гүнжийн өмссөн богино хар даашинз нь хааны гэр бүлийн хувцаслалтад үл нийцэх байсан ч, зоригтойгоор өмсөж гарч ирсэн нь гүнжийг эсэргүүцэл үзүүлж байна гэх дүгнэлтэд хүргэсэн.

Ханхүү Чарльзаас салахынхаа өмнөхөн Диана хуримын ёслолыг санагдуулам цасан цагаан даашинзтай олны өмнө гарч ирэв. Хувцаслалт нь гүнжийг цасан хатан шиг харагдуулж байв.

Түүхэн салалтын өмнөхөн Уэльсийн гүнж богино банзал, улаан пальто өмсөн олны өмнө гарч ирэв. Түүнийг загварын хатан, загвар трэнд тодорхойлогч гэж нэрлэдэг байсан нь шалтгаантай.

Диана ханхүүгээс салсны дараа

Ханхүү, гүнж хоёр салсны дараа Дианагийн өдөр тутмын хэв маяг илүү чөлөөтэй, албан бус болсон. 1995 онд гүнж хэний ч санаанд буумгүй байдлаар богино шорт, чөлөөт цамц, пүүзтэй гарч ирсэн нь олныг гайхшруулсан. Тэр яг л нуруун дээрээсээ том ачаа аваад хаячихсан мэт чөлөөтэй, хөнгөн харагдаж байв.

Дианагийн салалт нь түүнийг гутлаа солиход ч нөлөөлсөн. Тэрээр Чарльзтай амьдарч байхдаа нөхрөө эвгүй байдалд оруулахгүйн тулд өндөр өсгийтэй гутал өмсдөггүй байсан. Учир нь гүнж өсгийтэй гутал өмсвөл нөхрөөсөө өндөр харагддаг байсан аж. Гэр бүл салсны дараа байдал эрс өөрчлөгдсөн бөгөөд хатагтай Ди дэгжин өндөр өсгийт нь ихэссэн.

Дианагийн үдшийн даашинзууд бас өөрчлөгдсөн: салсны дараа хувцаснууд нь ихэвчлэн тодорхой, тод өнгөтэй болсон. Нэг ёсондоо түүний өмсөж зүүсэн бүхэн трэнд болохуйц тун ч чамин, дэгжин байсан аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!