СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь аймагт 14 настай, эрэгтэй хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад…

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байгаад цахилгаанд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг Дорноговь аймагт гарчээ.

Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8-ны 12:10 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Сайншанд суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!