Бидний өөрөө ч мэддэггүй, хоол хийхдээ гаргадаг алдаанууд

Хоол хийхдээ аль чадахаараа амттай, шимтэй болгохыг хичээдэг ч, зарим зүйлийг мэдэхгүйгээс болоод эрүүл мэнд, цаг зав, мөнгөө дэмий өнгөрүүлэх нь бий. Иймд бид танд дараах заавар, зөвлөгөөг хүргэе!

1.Хэт их давс хийх

Бид ихэнх тохиолдолд хоолондоо давс болон бусад халуун ногоог хэтрүүлэн хийх гээд байдаг. Иймд хэрэв та өөрөө хоолныхоо давс, амтлагчийг тааруулж чадахгүй байвал, эргэн тойронд байгаа хэн нэгний тусламжийг аваарай!

2. Улиралд нь тааруулж ногоо хийдэггүй

Хүмүүсийн хоолондоо түгээмэл хийдэг, лаврын навч, сармис, жууцай, шанцай гэх мэт амталгааны ногоонуудыг улирал бүрт өөр өөр байхаар хийдэг байна. Халуун чанарын ногоог зун болон дулааны улиралд хэрэглэвэл, цус өтгөрөх сөрөг нөлөөтэй. Иймд та аливаа ургамлыг улиралд нь тааруулан хэрэглээрэй.

3. Ногоогоо хэт болгодог

Зарим ногоог хэт болгож хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа броколи байцааг хэт болгож, зөөлрүүлэх нь тохиромжгүй.

4. Буруу тос хэрэглэдэг

Хүмүүс бүх төрлийн хоолыг нэг ижил тосоор болгож, хэрэглэдэг. Гэтэл кокос болон оливийн тосыг хэт болгож болохгүй.

5. Ногоогоо үргэлж хальсалдаг

Хүмүүс хоол хийхдээ хүнсний ногоо болон жимсийг үргэлж хальсалдаг. Гэтэл зарим хүнсний ногоог арилгаснаар шим тэжээлийг нь хамт авах сөрөл нөлөөтэй. Ялангуяа алим, төмс, лууванг хальсалснаар бүхий л шим тэжээлийг арилгаад хаях сөрөг нөлөөтэй.

6. Хоолондоо тохируулан давс хэрэглэх

Давс бүр өөр өөрийн өвөрмөц амттай байдаг. Ялангуяа байгалийн гаралтай давс нь илүү хурц амттай байдаг бол иоджуулсан давс нь арай сул тул илүү их ордог.

7. Бүх ногоог ижил хугацаанд чанадаг

Удаан чанаж байж болдог ногоог хамгийн эхэнд хийж, хэсэг буцалгасны дараа хамгийн сүүлд улаан лооль, броккли, зэрэг хүнсний ногоонуудыг хийх хэрэгтэй.

8. Тогоогоо дүүртэл хоол хийх

Тогоогоо хэт дүүрэн хоол хийх нь хоолны болцыг удаашруулж, амт чанарт нөлөөлдөг. Тиймээс тогооны дундаас дээшгүй хэмжээтэй байхаар хоолоо хийж байгаарай!

9. Үргэлж нэгэн хэвийн хоол хийдэг

Таны биемахбодь нэгэн хэвийн хоол, ногоонд дасал болж, витамины хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй. Иймд аль болох олон төрлийн ногоогоор, шим тэжээлтэй хоолуудыг хийж идэж байгаарай.

10. Махыг гэсгээлгүйгээр хоол хийдэг

Хоол хийхээс урьдаар дор хаяж 30 минутын өмнө махаа гэсгээж байж, хоол хийж байгаарай. Энэ нь хоолыг илүү амттай, зөөлөн болгож өгдөг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!