Толины өмнө хэзээ ч хэлж болдоггүй үгс гэж байдаг. Та арай эдгээр үгсийг хэлдэг юм биш биз?

Биднийг хүүхэд байхад толины өмнө юм идэж болохгүй гэж захьдаг байсныг та санаж байна уу? Хэрвээ толины өмнө суугаад хоолловол тэр үеийн маш сайхан энергийг толь сорж авдаг байна. Түүнтэй нэгэн адил толины өмнө хэзээ ч хэлж болдоггүй үгс гэж байдаг ажээ. Ингээд ямар үгсийг толины өмнө хэлж болдоггүйг болохыг мэдэж, мэдлэгийн цар хүрээгээ тэлцгээе.

Толь гэдэг яг компьютер шиг гадна ертөнцөд буюу түүний өмнө болж буй үйл явдлыг бүгдийг өөртөө тусгаж авдаг байна. Тийм учраас та толины өмнө байхдаа амлалт өгч, гутранги царайтай харагдаж болохгүй. Хэрвээ тэгвэл танд цаг ямагт муу муухай зүйлс тохиолдохоос гадна, элдэв янзын өвчин зовлон тусдаг байна. Тиймээс толинд харсан л бол инээмсэглэж, өөртөө сэтгэл хангалуун байгаагаа харуулах хэрэгтэй юм шүү.

1. Толины өмнө хэзээ ч хэлж болохгүй үгс

Өөрийгөө толинд хараад эрүүл мэнд, царай зүс тэр байтугай бусадтай харилцах харилцааны талаар ч сөрөг мэдээллийг толинд өгч болохгүй гэдгийг анхаараарай. Ингээд толины өмнө хэзээ ч хэлж болохгүй үгсийг сонирхуулъя.

  • Энэ үнэхээр муухай байна.
  • Миний толгой яг хагарах нь ээ.
  • Би үүнийг тэвчиж чадахгүй нь…
  • Зүрх сэтгэл эмтэрч байна.
  • Бүх цусыг минь сорчих шиг л боллоо.
  • Би залхаж байна!
  • Би үнэхээр өрөвдөлтэй юм!
  • Чи надад хайргүй гэсэн биз дээ?
  • Би тарган.
  • Тэсвэрлэхэд хэцүү байна!
  • Би дахиад юу ч хийж чадахгүй нь…
  • Энэ үнэхээр хөгийн юм aa…
  • Царай муутай байна.
  • Би яагаад ядуу юм бэ?
  • Энэ өвчнийг хараал идээсэй!
  • Аймаар юм аа…
  • Өрөвдөлтэй санагдаж байна!
  • Жигшмээр юм аа…
  • Үхэл гэж байдаг намайг эрээд аваач!
  • Аз жаргалгүй байна.
  • Ядарч үхлээ.
  • Ямар зовлонтой юм бэ?

2. Хэлж байх ёстой үгс

Харин толины өмнө хүсч буй зүйлээ хэлэхдээ энгийнээр, утга төгөлдөр хэлэх хэрэгтэй. Жишээ нь:

  • Би бүхий л талаараа сайн байж чадна.
  • Би мөнгөтэй, бүр цүнх дүүрэн гээч…
  • Ямар сайхан өдөр вэ?
  • Бүх зүйл бүтэмжтэй сайхан байна.
  • Би жаргалтай байна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!