Арьсан дээрх мэнгэ, ургацагаа авахуулах гэж гоо сайхны салон орох хэрэггүй. Зүгээр л өөрөө хийгээд сурчих!

Үү ургацаг, мэнгэ нь үргэлж бидний хүсээгүй газруудад, ямар ч хяналтгүйгээр нэг л мэдэхэд гарчихсан байдаг нь харамсалтай. Гэвч үүнийг тэр бүр хүссэнээрээ авч чадахгүй. Гоо сайхны салоноор үйлчлүүлье гэвч санхүүгийн хувьд хүндрэлтэй шүү дээ. Иймд танд дараах аргыг зааж өгье!

1. Арьсны үү ургацаг нь маш жижигхэн цэгээс, 1 см хүртэл томрох нь бий. Ихэвчлэн арьсны өнгөтэй байдаг ч, түүнээс хамаагүй цайвар байдаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй ч, хэрэв тоо нь ихэсвэл, асуудлыг улам хүндрүүлж мэднэ. Голдуу хүзүү, суга, зовхи гэх мэт нимгэн арьстай хэсгүүдэд гардаг.

Гоо сайхны салонуудад үү ургацагийг түлэх замаар авдаг. Харин том хэмжээтэйг лазерийн хагалгаагаар авна. Гэвч нэг удаагийн бус нилээд удаагийн эмчилгээгээр ор мөргүй бүрэн эдгэрнэ. Ургацагаа авсны дараа зайлшгүй антибиотик эмийн эмчилгээг үргэлжлүүлнэ.

2. Харин бид та бүхэнд гэрийн нөхцөлд үү ургацгийг авах хялбар аргыг зааж өгье! Үүний тулд танд алимны цуу хэрэгтэй.

3. Алимны цуу / Хамгийн сайн үйлчилгээтэй, хор нөлөө багатай бүтээгдэхүүн юм. Гэвч үүнийг нүдний ойр орчим хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй.

Эхлээд асуудалтай хэсгийн арьсыг сайтар савандаж, бүлээн усаар угаагаарай.

Харин дараа нь хөвөн бөмбөлөгийг усанд дүрж норгоод, алимны цуунд дүрээд, асуудалтай хэсэг дээрээ тавьж боолт хийнэ. Ингэх явцад ургацаг харлаж, дараа нь хатаж аажим алга болох болно.

Ургацагийн хэмжээнээс хамаарч, арилах хугацаа шаардах тул аль болох хүлээцтэй байж, боолтоо таслалгүй хийгээрэй.

Ургацаг алга болсны дараа тухайн хэсгийн арьсанд зуун настын гель түрхээрэй. Сорив бүдгэрч удахгүй арилах болно.

Анхаар!

  • Алимны цууг үүнээс бусад хэсэгт хүргэж, түрхэхгүй байх
  • Ургацаг хатсаны дараа алимны цууг хэрэглэхгүй
  • Ургацаг өөрөө хатаж унахаас өмнө, хүчээр авах хэрэггүй. Эс бөгөөс эмчилгээг ахин эхлүүлэх болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!