Айлын дунд хүүхдүүд гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байдгийг эрдэмтэд тогтоожээ. Учир нь…

MIT, Northwestern болон Флоридагийн их сургуулийн судлаачдын нэгэн судалгаагаар айлын дунд хүүхдүүд асуудалд орж, ямар нэгэн буруу зүйл хийх нь элбэг байдгийг тогтоожээ. Тэд судалгаагаа Денмарк болон Флорида муж улсуудын гэр бүлүүд дээр явуулсан байна.

“Бид хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй айлууд дээр судалгаагаа явуулсан. Гэр бүлд төрсөн хоёр дахь хүүхдүүд бусдаасаа 20-40 хувиар илүү их асуудалд орооцолддог болохыг үүнээс олж мэдсэн юм.”

Гэвч яагаад хүүхдийн төрсөн дараалал ийм чухал вэ?

Үүн дээр нэгэн дүгнэлт хийж болох юм. Айлын дунд хүүхэд бусдынхаа хүртдэг анхаарлыг илүү бага хүртсэн байх магадлалтай байдаг байна. Мөн айлын том хүүхэд хэдийн өөрийн төлөвшилт, анхаарлыг хангалттай хүртсэн байдаг болохоор дүүдээ, тэр тусмаа бага биш дунд дүүдээ анхаарал арай бага хандуулдаг байх магадлалтай байна.

Мөн эцэг эхчүүд эхний хүүхдэдээ зориулдаг байсан шиг цагийг дунд хүүхдүүддээ зориулаагүйгээс болж тэд анхааралд өртөх, бусадтай өрсөлдөх гэсэн төлөвтэй болдог байна. Мөн ах эгч нар нь тэдний хувьд үлгэр дуурайлал авдаг хамгийн эхний “насанд хүрэгч” болдог тул зан үйлдлийг нь дуурайх, үлгэрлэх хандлагатай. Харин эхний хүүхдийн хувьд тэр насанд хүрсэн хүмүүстэй илүү ойр харьцдаг тул зан аашийн хувьд илүү төлөвшиж, том хүн шиг болж эхэлдэг байна.

Гэхдээ санаа зовж эхлэхээсээ өмнө, энэ бол зүгээр л магадлал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Хэрэв илүү их анхаарал халамж хандуулбал, мөн ямар нэгэн буруу үйлдэл хийхэд нь анхаарч, шүүмжилж, буруутгахаасаа урьтан ойлгох гэж хичээвэл мэдээж ийм зүйл болохгүй.

Гол нь айлын том хүүхэд хэрхэн түүнд үлгэрлэж байгааг, ямар нөлөө үзүүлж байгааг анхаарах нь чухал юм. Дээрэлхэж харьцаж байна уу, үл ойшоож, юм бүхнийг нь хорьж цагдаж байна уу гэдгийг эцэг эхчүүд өөрсдөө анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Simplemost.com

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!