Сүүлийн үед дэгдээд буй ханиадны үеэр илэрч болох аюултай шинж тэмдэг: Үүнийг хэрхэвч тоолгүй өнгөрөөж болохгүй!

Эмнэлгүүдийн ачаалал дүүрч, бага балчираас настан буурлуудад хүртэл хурцаар нөлөөлж буй энэ ханиад нь хүндэрсэн, эсвэл эмчилгээг хожимдуулсан үед амь насанд ч хүртэл аюултай байна. Хэрэв таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл, даруй эмнэлэгт үзүүлээрэй.

Ялангуяа нярай, бага насны хүүхдүүд тус ханиадаар өвчилсөн үед биед нь илүү их зовиур илэрч, хүнд байдал үүсгээд байна. Хүүхдийн биеийн байдлыг цаг ямагт ажиглаж байхгүй бол энэ нь амьсгалыг нь боож, амь насыг нь хүртэл авах эрсдэлтэй байна.

Хэрэв таны хүүхэд маш зовиуртай амьсгалж, амьсгалах үед хавирга хонхойж байвал, энэ нь хүчилтөрөгчийн дутагдалд орж, хүүхэд хангаллтай амьсгалж чадахгүй байгаатай холбоотой. Энэ байдал удаан үргэлжлэх нь хүүхдийн амь насанд онцгой аюултай.

Мөн хамар битүүрэх, нус гоожих, хэт өндөр халуурах, хоолонд дургүй болж бие сулбайх зэрэг шинжүүдтэй хавсарч болно. Нэн ялангуяа нярай тодотголтой, эсвэл 2 болон түүнээс дээш насны хүүхдэд эмчийн зааваргүй, ямар нэгэн цэр ховхлох эмийг аль болох өгөх хэрэггүй. Учир нь энэ үед хүүхдийн амьсгал боогдох эрсдэлтэй.

Таны хүүхдэд дараах шинжүүд илэрвэл даруй эмчид үзүүлээрэй. Үүнд:

  • Зүрхний цохилт минутанд 70 болон түүнээс дээш цохилох
  • Амьсгал тасалдах
  • Бөөлжиж, огиулах
  • Хоолны дуршилгүй болж, шингэн уухаас татгалзах
  • амьсгал ширүүсэх
  • Арьсны өнгө, уруул, хумс хөхрөх
  • Хяхтнах

Зэрэг шинжүүд илэрвэл нэн яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. Мөн цаг алдалгүй хүүхдийн биеийн байдлыг ажиглаж байх нь зөв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!