Эмээ маань өндөр даралтаа ингэж буулгадаг! Ердөө гуравхан орцтой жор

Цусны даралт ихсэх өвчин түгээмэл болж байгаа өнөө үед бид өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлж авч байх хэрэгтэй. АНУ-д гэхэд л 70 сая орчим буюу 25-аас дээш насны хүмүүсийн 40% нь энэ өвчнөөр шаналж байна. Өнөөгийн байдлаар нас баралтын гол шалтгаануудад цусны даралт ихсэх, түүнээс үүдэлтэй өвчлөлүүд орж байгаа бөгөөд 2025 он гэхэд дэлхий дээр нийт 1.56 тэрбум хүн энэ өвчнөөр өвдөнө гэсэн судалгаа гарчээ.

Цусны даралт гэж юу вэ?

Цусны даралт нь венийн судасны ханаар өнгөрөх цусны урсгал хүчтэй болох үед үүсдэг бөгөөд энэ нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, үхэлд ч хүргэж болно.

Цусны даралт ихсэх өвчин нь ихэнхдээ өөх тос болон натрийн агууламж ихтэй хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй боловч нас, хүйс, гэр бүлийн онцлог, биеийн жин, хоол хүнс, амьдралын хэв маяг гэх мэт зүйлс ч  мөн нөлөөлдөг байна.

Цусны даралт ихсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлс:

  • Бөөрний өвчлөл
  • Хурхирах, унтаж байх үед амьсгал тасалдах
  • Нойр булчирхайн хавдар
  • Төрөлхийн зүрхний гажиг
  • Бамбайн булчирхайн үрэвсэл
  • Жирэмснээс хамгаалах эм, гуурсан хоолой тэлэх эм (decongestant)  болон зарим төрлийн өвчин намдаах эмийн хэрэглээ
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ

Цусны даралт хэмжих

Цусны даралтыг хэмжих хамгийн нийтлэг арга бол цусны урсгалын даралтыг хэмжих аппаратаар гэртээ эсвэл эмнэлэг дээр очиж хэмжүүлэх юм. Эрүүл мэндийн үндэсний төвөөс цусны даралтын тухай дараах мэдэгдлийг хүргэсэн байна.

  • Хэвийн: 120/80
  • Урьдчилан сэргийлүүштэй: 120-139 / 80-89
  • 1-р шатны өндөр даралттай: 140-159 / 90-99
  • 2-р шатны өндөр даралттай: 160/100-аас дээш

Хэрхэн цусны даралтыг буулгах вэ?

Та заавал хүчтэй эм бэлдмэл хэрэглэлгүйгээр цусны даралтаа буулгах боломжтой. Эмээ маань энэ аргыг ашиглаж, өнөөг болтол эрүүл саруул, энх тунх амьдарч байгаа.

Жор 1

  • Нимбэг
  • Ус

Нимбэгний шүүсийг нэг аяга бүлээн усанд хийнэ. Өдөр бүр өглөөний хоолны өмнө энэ шүүсийг уугаарай.

Нимбэг нь зүрх судасны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх бөгөөд судсыг цэвэрлэж, даралтыг бууруулах аж.

Жор 2

Сармис нь цусны даралт ихсэлтийг багасгахад ихээхэн үр дүнтэй байдаг. Тус хүнсний ногоо нь хортой бодисыг биеэс гаргах, муу холестерины түвшинг бууруулахад тусалдаг “хүхрийн нэгдэл” юм. Мөн азотын исэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цусны даралтыг хянана.

Цусны даралтаа тогтворжуулахын тулд өглөө бүр өлөн дээрээ нэг ширхэг сармис, орой орондоо орохоос өмнө тал сармис идээрэй.

Жор 3

  • Алимны цуу – 1 халбага
  • Хүнсний сода – 1/8 халбага
  • Ус – 1 стакан

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ өдөрт 2 удаа ууж байгаарай.

Алимны цуу нь кали, кальци, магни зэрэг олон төрлийн найрлагатай байдаг. Энэ нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Эдгээр эрдэс ба амин дэмүүд цусны даралт буурах, цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!