Солонгос эмэгтэйчүүд наснаасаа залуу харагдахын тулд эртнээс хэрэглэж ирсэн гоо сайхны 12 нууц

Солонгос эмэгтэйчүүдийн гялалзсан, мөнхийн залуу арьсны нууц нь дэлхийн олон орны эмэгтэйчүүдийн анхаарлыг татсаар ирсэн. Өнөө үед Солонгосын гоо сайханы аргууд түгэн дэлгэрсээр байгаа ч зарим зүйл нь нууц хэвээр байгаа юм.

Бид та бүхэнд Солонгос эмэгтэйчүүдийн сайхан арьсны зарим нууцуудын талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. Тэд будааны маск ашигладаг

Солонгос эмэгтэйчүүд цайвар, гялалзсан арьстай байдгаараа алдартай. Үүний гол нууц нь будаа гэхэд хэлсдэхгүй бизээ. Тэд өөрсдийн нүүрний сэвх, сорви зэрэг бусад асуудлыг будааны маскаар эмчилдэг төдийгүй хийсэн маскаа биеийнхээ бүхий л хэсэгт түрхдэг байна.

2. Тэд амаа сунгах дасгал хийдэг

Солонгос эмэгтэйчүүд үрчлээг арилгах, цусны эргэлтийг сайжруулах, арьсны өнгийг гэрэлтүүлэх нэгэн аргыг хэрэглэдэг. Өдөрт хэд хэдэн удаа “А-Э-И-О-У” гэж хэлж амаа хөдөлгөвөл энэ 3 асуудал богино хугацаанд шийдэгдэнэ гэдэгт солонгос бүсгүйчүүд итгэлтэй байдаг.

3. Тэд мицелляр усны оронд гидрофилик тосыг хэрэглэдэг

Ихэнх эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэхдээ мецилляр усыг ашигладаг. Харин Солонгос эмэгтэйчүүд гидрофилик тосыг хэрэглэдэг ба энэ нь мецилляр уснаас илүү сайн үйлчилгээтэй бөгөөд тэд 7 хоногт 2-3 удаа л хэрэглэдэг аж.

4. Тэд гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө хөргөгчинд хийдэг

Солонгос бүсгүйчүүд үрчлээ үүсэхээс сэргийлж, маск, кремээ хэсэг хугацаанд хөргөгчинд хийдэг. Үүнээс гадна арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхдээ зүгээр түрхэхгүй, харин зөөлөн товшиж түрхэхийг хичээдэг ба хөвөнд чийгшүүлэгчээ шингээж маск болгон ашигладаг.

5. Тэд нүүрний тоник хэрэглэдэг

Солонгос драмын шүтэн бишрэгчид өөрсдийн дуртай телевизийн нэвтрүүлэг дээр сонирхолтой нэг зүйлийг анзаарсан байх. Солонгос эмэгтэйчүүд маскны оронд энгийн нүүрний хөвөн хэрэглэдэг. Чийгшүүлэгч тоникуудын үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд нүүрний хөвөнд шингээж, өөр бүтээгдэхүүнийг орлуулдаг байна.

6. Тэд цагаан будааны усаар нүүрээ угаадаг

Цагаан будааны ус нь арьсыг залуужуулж, нарны хортой туяанаас сэргийлдэг аж. Солонгос бүсгүйчүүд будаагаа чанаад гарсан усыг нь нүүрэндээ хэрэглэдэг байна.

7. Тэд эмгэн хумсны муцин агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг

Муцин буюу эмгэн хумсны салс нь солонгос эмэгтэйчүүдийн хувьд залуу насыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Энэ нь арьсны өнгийг сайжруулж, пигментацитай тэмцэж, коллагены түвшинг нэмэгдүүлдэг. Муцин дээр суурилсан бүтээгдэхүүн нь чийгшүүлэх нөлөөтэй бөгөөд нөхөн сэргээх шинж чанар нь маш сайн байдаг.

8. Тэд уруулын будаг биш өнгөлөгч хэрэглэдэг

Солонгос эмэгтэйчүүд уруулын будаг гэхээсээ илүү уруул өнгөлөгч түлхүү хэрэглэдэг. Уруул өнгөлөгч нь илүү залуу байгалийн харагдуулахаас гадна уруул дээр удаан тогтдог гэж үздэг байна.

9. Тэд суурь бүтээгдэхүүн дээрээ тос нэмдэг

Солонгос эмэгтэйчүүд хуурай арьсны асуудлаа шийддэг нэг арга бол тэд өндөр үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө үрэхийн оронд өөрийн дуртай нүүрний тос юм уу серумаасаа суурь бүтээгдэхүүн дээрээ нэмж түрхдэг байна.

10. Тэд үргэлж нарны тос, мист авч явдаг

Орчин үеийн Солонгос эмэгтэйчүүдийн цүнхэн дахь чухал зүйл бол нарнаас хамгаалах тос юм. Тэд бага наснаасаа гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлдэг бөгөөд мистийг аажмаар хэрэглэж эхэлдэг байна. Мөн нарнаас хамгаалах тос нь арьсыг цайруулахад тусалдаг бол мист нь чийгшүүлж, будгийг шинэхэн байлгахад тусалдаг.

11. Тэд өдөр бүр нүүрэндээ массаж хийдэг

Массаж нь арьсыг удаан хугацаанд залуу байлгах чухал зүйл юм. Хамгийн энгийн аргуудын нэг бол халуун усанд дүрсэн алчуураар нүүрээ арчих явдал юм. Энэ нь таны арьсны уян хатан байдлыг хадгалдаг.

12. Тэд 4,2,4 гэсэн системийг ашигладаг

Ази эмэгтэйчүүд өөр өөрсдийн гэсэн гоо сайхны аргуудтай байдаг. Тэр дундаа Солонгос эмэгтэйчүүд илүү олон аргыг ашигладаг ба нүүрээ 10 минутын турш цэвэрлэдэг бөгөөд эхний 4 минутанд будгийн үлдэгдлийг тосоор арилгаж, 2 минутын турш хөөсөөр нүүрээ угааж, хүзүүний хэсэгийг 4 минутын турш арчилж цэвэрлэдэг гэнэ.

Та өдөр тутамдаа гоо сайхны ямар аргуудыг ашигладаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!