Би энийг зөв хэрэглэж сурснаас хойш арьсандаа санаа зовохоо больсон. Ямар ч толбо, үрчлээ, батга, хуурайшилт байхгүй, тийм арьс!

Эмэгтэй хүний хувьд арьс маш чухал байдаг. Арьс л сайхан байхад өөртөө итгэл дүүрэн, сэтгэл хангалуун болдог шүү. Би ч бас тэр бүсгүйчүүдтэй л адил нэгэн. Сайхан арьстай байхын тулд хэрэглэж үзээгүй брэндийн бүтээгдэхүүн гэж тун ч ховор.

Сүүлдээ бүр бууж өгөхөөр шийдээд байсан шүү. Би хэзээ ч сайхан, толигор, гэрэлтсэн арьстай болж чадахгүй нь дээ гэж бодсон. Гэтэл Е витамины тухай сонсоод хэрэглэж үзээд, үнэхээр гайхсан шүү. Учир нь миний арьс маш богино хугацаанд үнэхээр гайхалтай өөрчлөгдөж байсан юм.

Е витамин нь антиоксидантаар баялаг учир арьсанд онцгой нөлөө үзүүлэх бөгөөд арьсыг чийгшүүлэх тал дээр хамгийн хүчтэй. Харин таны арьс хангалттай чийгшил авч байхад үрчлээс бүдгэрч, арьс гэрэлтэж эхэлдэг.

Лууван болон авокадотой маск

Энэхүү хоёр ногоо нь хоёулаа Е витаминаар баялаг. Луувангаа бага зэрэг халаасны дараа хэрчиж жижиглэнэ. Авокадогоо ч мөн хальсалж хэрчээрэй. Бага хэмжээтэй лууван, адил хэмжээтэй авокадог, 8 капсул Е витаминтай хольж, маск бэлтгэнэ. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа маскаа нүүр болон хүзүүндээ түрхэж, 20 минутын дараа хүйтэн усаар угаана.

Өндөг болон Е витаминтай маск

Нэг ширхэг өндөгний шарыг 3-5 капсул Е витаминтай хольж зуурна. Үүнийгээ цэвэрлэсэн нүүр болон хүзүүндээ түрхэж, 30 минутын дараа усаар угаагаарай. Та 10 өдрийн турш орой бүр энэ маскыг хэрэглээрэй.

Мөн Е витаминаар баялаг хоол хүнсийг сонгон хэрэглэж, арьсаа илүү эрүүл, толигор болгоорой.

Е витаминаар баялаг хүнс: лууван, авокадо, өндөгний шар, талх, кокосын тос, ногоон ургамлууд, бууцай, бүйлсэн самар, хушга, гүнжидийн үр, чиа үр.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!