Энгийн нэг гоймонг илүү амттай, сонирхолтой болгож чанах арга

Энгийн нэг гоймонг илүү амттай болгож идэх аргууд олон. Энэ удаад та бүхэндээ гоймонг халуун ногоотой бус илүү шинэлэг байдлаар чанаж идэх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Зааврын дагуу хийхэд ердөө 5 минут л болно. Нэг удаа сонирхоод хийгээд үзээрэй.

Орц:

  • Гоймон – Ямар ч гоймон байж болно. Бид амтлагчийг нь хэрэглэхгүй.
  • Амтат чинжүү
  • Зайдас – 1-2 ширхэг
  • Бяслаг
  • Улаан лоолийн соус
  • Өндөг – 1 ширхэг
  • Соё соус, хар перец, нунтаг улаан чинжүү

Хайруулын тавгаа халааж, багахан ургамлын тос хийнэ. Зайдсаа хэрчиж, амтат чинжүүгээ нимгэн урт хэлбэртэй хэрчиж, хайруулын тавгандаа хйиж хуураарай.

Зайдсаа бага зэрэг шарагдаад ирэхэд дээр нь нэг стакан ус хийж, нэг халбага улаан лоолийн соус хийнэ. Нэмж багахан хар перец, багахан нунтаг улаан чинжүүг нэмж хутгаарай.

Ингээд шаардлагатай гэж үзвэл багахан ус нэмээд, хайруулын тавганы голд гоймоноо байрлуулаад таглана. Нэг минут орчмын дараа гоймонгоо эргүүлж нөгөө талаар нь чанана.

Гоймонгоо гүйцэт болоход ус нь ширгэж багассан байна. Үүн дээрээ өөрийн мэдрэмжээр тааруулан соё соус хийж хутгаарай.

Дээр нь нэг ширхэг өндөг нэмж хийгээд, чанаж болгоно.

Хамгийн сүүлд дээр нь бяслаг үрж цацаад, таны амттайхан гоймон бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!