Танай гал тогоонд гурил, ногоон сонгино, ус байвал үүнийг хийж үзээрэй. Хийхэд хялбар, амттай тортилла хийх жор

Махны үнэ тэнгэрт хадаад удаж байна. Тийм байхад өдөр болгон л мах идэх хэрэг юу байна. Ганц өдөр ч болов цагаан хоол идэж байх нь махаа хэмнэх нэг аргаас гадна таны эрүүл мэндэд ч тустай. Иймд өнөөдөр та бүхэндээ амттай тортилла бэлтгэх аргыг зааж өгөх гэж байна.

Орц:

  • Гурил – 350 гр
  • Буцалсан ус – 200 гр
  • Давс – 1 халбага
  • Ургамлын тос – 2 халбага
  • Ногоон сонгино – 1 багц
  • Давс – чимх

Хийх арга:

Гуриландаа давс, ургамлын тос болон усаа хийж зуурна. Үүнийгээ таглаж, цааш тавиад 20-30 минут байлгах хэрэгтэй. Сонгиноо угааж жижиглэж хэрчинэ.

Дээр нь чимх давсаа цацаж амтлаарай. Одоо харин гурилаа 3 мм зузаантай элдэнэ. Үүн дээрээ сонгиноо тарааж, эргүүлээрэй. Сайтар чангалж эргүүлсний дараа гурилаа 12 тэнцүү хэсэгт хуваана.

Одоо харин хуваасан хэсгүүдээ тосонд хийж шараарай. Ингээд л таны идэх амтат тортилла бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл тортилла дотороо хиам, бяслаг, бууцай зэргийг хийж илүү амттай болгож болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!