Турк маягаар гоймонтой хуурга хийж сурцгаая

Өнөөдөр орой ямар хоол хийхээ шийдэж амжсан уу? Үгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ гоймонтой хуурга хийх амттай хэрнээ амархан жорыг хүргэж байна. Хамтдаа сурч авцгаая.

Орц:

  • Хонины мах – 500 гр
  • Паста гоймон – 400 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Сармис – 3 хумс
  • Яншуй
  • Давс, хар перец болон бусад амтлагч

Хийх арга:

Махаа урт нарийн хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Сонгиноо жижиг дөрвөлжин, луувангаа урт нарийн, сармисаа жижиглэн татаж хэрчиэрэй.

Ингээд хайруулын тавганд тосоо хийж халаагаад, хамгийн эхэнд махаа хийнэ. Үүн дээрээ сонгино, лууван, сармисаа нэмж хуураарай.

Хуурч буй мах, ногоон дээрээ давс, перец болон бусад амтлагчаа хийж амтлана. Улаан лоолио хэрчиэд хоолон дээрээ нэмэх хэрэгтэй. Мөн яншуйгаа мартаж болохгүй. Хоолон дээрээ усаа тааруулан хийж, 2 минут хэртэй зөөлөн гал дээр чанана.

Ингээд буцалж буй хоолон дээрээ гоймонгоо нэмж хийгээд, усыг нь ширгэтэл зөөлөн гал дээр чанаж болгох юм. Ердөө ингээд таны амттайхан гоймонтой хуурга бэлэн боллоо. Та тавтай хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!