Сүйн бөгжийг нь хямдхан, өөрийг нь өрөвдөлтэй гэж дуудсан бүдүүлэг эмэгтэйд барьсан гайхалтай хариу

Хүмүүс сүйн бөгжинд маш их ач холбогдол өгдөг. Жинхэнэ алмаз, бадмаараг, сувд гээд л хамгийн чамин тансаг чимэглэл бүхий бөгжийг л насан туршдаа хүлээдэг бүсгүйчүүд олон. Энэ нь залууст маш их дарамт үүсгэж, хүсч хүлээж буй бөгжийг нь найз бүсгүйдээ өгөхгүй бол гэрлэхгүй, цаашид хамт байх шийдвэр гаргахгүй хэмээн айхад хүргэнэ.

Харин Ариэл Дэсир Макрэй гэх бүсгүйн хувьд ухаалаг нэгэн аж. Түүний найз залуу нь гэрлэх санал тавьж, сүйн бөгж өгсөн байна. Гэхдээ энэ нь бусад бүсгүйчүүдийн мөрөөддөг шиг үнэтэй, гялалзсан шигтгээ бүхий тансаг эдлэл биш. Хямдхан 100 орчим долларын үнэтэй энгийн нэг бөгж байв. Хосууд хамтдаа үнэт эдлэлийн дэлгүүр орж, өөрсдийн боломжинд тааруулж, хямд бөгжнүүд үзэж байтал, нэгэн чинээлэг байрын хатагтай худалдагчид хандаж, ямар азгүй, өрөвдөлтэй бүсгүйчүүд нь ийм хямдхан, үзэмжгүй бөгжийг сүйн бөгж болгож авдаг байнаа гээд ёжлонгүй инээж. Ариэл нөхөр рүүгээ хартал түүний царай тэр дороо л хачин болж, ичиж сандарч байгаа нь харагдав.

Бүсгүй чимээгүй байхыг хүсээгүй тул “Бөгжний үнэ, алмазны хэмжээ хүний хайр сэтгэлийг хэмждэггүй юм шүү. Хямдхан бөгжтэй ч бид жаргалтай, хайраар бялхаж амьдарч яваа хүмүүс. Та л өөртөө санаа тавь. Ядаж л та ганцаараа сүйн бөгжөө сонгох гээд явж байна шүү дээ. Үнэтэй тансаг бөгж авлаа гээд яах юм. Хайр халамжийг мэдрэхгүй бол хоосон мөнгө гээчээр өөрийгөө хуурч амьдрах хэрэг бий гэж үү?” хэмээгээд өнөөх бардам бүсгүйн амыг таглаж орхисон байна.

Ариэл энэ тухайгаа өөрийн цахим сүлжээнд хуваалцаж, үнэтэй эдлэл, тансаг бүхнээр хайр сэтгэл, хосын харилцаагаа хэмжих хэрэггүй. Миний сүйн бөгж 100 доллар ч хүрэхгүй үнэтэй, гэхдээ миний хувьд хамгийн үнэ цэнтэй хэмээн бичжээ. Бүсгүйн түүх олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, үнэхээр л эд мөнгөөр, хөрөнгөөр бусдын сэтгэлийг үнэлэх боломжгүй гэх уриалга хүртэл гарч ирсэн байна.

Мөн Ариэл “Миний найз залуу хангалуун чинээлэг амьдралтай нэгэн биш. Бид мөнгөнд ач холбогдол өгөхгүй байхыг хичээдэг. Нэг нэгэндээ хайр халамж үзүүлж, амьдралыг нь баян болгож өгөхийг хичээдэг төрлийн хүмүүс. Бусад бүсгүйчүүд ганган цүнх барьлаа гээд би нөхрөө зовоож заавал цүнх авч өг гэж стресст оруулахгүй. Бөгж л байхад болох байтал заавал тансаг, үнэтэй бөгж авч өг гэж гомдоллохгүй. Бидний харилцаа ердөө л ийм, амар хялбар. Машин байхгүй болохоор хамтдаа алхдаг, мөнгө муутай болохоор гэртээ хамт хоолоо хийгээд иддэг. Хамтдаа ажиллаж мөнгөө хурааж, аялалд явдаг. Мөнгөгүй ч, аз жаргалтай байна” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!