Хүндтэй зочдоо дайлахад тохиромжтой хайруулын тавагны залхуу бууз хийх жор

Бид энэ удаад хугацаа хэмнэсэн, хийхэд хялбар хайруулын тавагны бууз хийх жорыг танилцуулахад бэлэн боллоо. Амттай дээрээс нь эрүүл уг хоол танай ширээнд чимэг болно гэдэгт итгэлтэй байна.

Орц:

Зуурмагт:

  • Ус – 200 гр
  • Давс – 1 ц/х
  • Өндөг – 1 ширхэг
  • Гурил – 400 гр

Шанзанд:

  • Татсан мах – 500 гр
  • Давс, амтлагч – амталгаагаар

Нэмэлт хачирт:

  • Сонгино – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Төмс – 3 ширхэг
  • Улаан лоолийн соус – 2 ц/х
  • Ус –  100гр
  • Ургамлийн тос – 3 ц/х
  • /Хүсвэл давс нэмж болно/

Хийх арга:

Дээрх орцны дагуу гурилаа зураад 5-10 минут амраана. Энэ хооронд татсан махандаа амтлагч, давсаа хийж сайтар базах хэрэгтэй. Дараа нь зуурсан гурилаа 2 хэсэг болгон элдээд, зурагт үзүүлсэн шиг хуваах ба ингэхдээ долгионтой хутгаар хуваавал идэхэд илүү сонирхолтой байх болно.

Харин махаа гурилны тал хүртэл тараагаад нэг талаас нь өнхрүүлж орооно.

Буузаа хийж дуусмагцаа хайруулын тавгийг халааж урт нарийн хэрчсэн лууван, сонгиноо хэдэн минут хуураад, дээрээс нь улаан лоолийн соус хийж хутгана. Үүн дээрээ бага зэргийн ус хийхээ бүү мартаарай.

Усаа хийсний дараа төмсөө ч бас урт нарийн хэрчиж хийх ба буузаа хучих мэт төмсөн дээрээ тавьж өгнө.

Орцонд орсон 100 гр усаа нэмэх хэрэгтэй. 20 минут орчим тагийг нь авалгүй буцалгана. Эцэст нь хоол бэлэн болох бөгөөд төрөл бүрийн хачиртай хослуулан амтархан зооглоорой

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!