О.Мөнхжин: Хохь чинь тэгвэл. Ер нь ингэж амьдарч байгаа чинь та нарын сонголт

Хөрөнгийн зах зээлээс долларын саятан болж IHC койноор танигдсан нэгэн бол О.Мөнхжин. Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрбээр дараах зүйлсийг өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Тэрээр: “Ийм юманд амьдарцгааж байгааг нь хэлэхээр “Эх орноо мууллаа” ч гэх шиг… “Тэгвэл зайлаач” ч гэх шиг.

Хохь чинь тэгвэл. Ер нь ингэж амьдарч байгаа чинь та нарын сонголт, хүсэл, шийдвэр.

Хар утаан дунд төсвийн мөнгөөр шинэ жилийн шоу хийсэн чинь үр хүүхдүүдээ дагуулаад битүү очоош.

Ер нь одоо байгаа байдал чинь, ядуу байгаа чинь, түгжирч байгаа чинь, утаанд үхэж байгаа чинь, боломжоо хулгайлуулж байгаа чинь, дарамтлуулж байгаа чинь өөрсдийн чинь хохь.

Цаашид ч ингэж амьдрах болно. Аврал үгүй шүү! Үнэндээ Монгол хүн та арчаагүй, авралгүй, зориггүй, зүрхгүй, сүнсгүй, ирээдүйгүй!” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!