Хүйтний улиралд хүүхдийг ханиад томуунаас сэргийлэх витамин С-тэй амтат желли чихэр хийх жор
Гэрийн нөхцөлд амттай резинен чихэр хийх нэгэн сонирхолтой жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Ханиад томуу ихтэй үед хүүхдийн дархлааг дэмжиж, ханиадаас сэргийлнэ.
Орц:
- Чанарганы шүүс – 250 мл
- Шингэн витамин С – 200 мл
- Агар агар – 1 уут /7 гр/
250 мл жимсний шүүсэндээ агар агараа хийж буцалгана. Буцалтал нь зөөлөн хутгах хэрэгтэй.
Буцалсан шүүсэн дээрээ витамин с-ээ хийнэ. Үүнийгээ харин буцалгаж халааж болохгүй. Сайтар хутгахад л хангалттай.
Бэлэн болсон шингэн чихрээ хэвэнд хийж бэлтгэнэ.
Ил байлгаж бага зэрэг хөргөөд, дараа нь хөргөгчинд хийнэ.
Хөлдөөгч биш хөргөгчинд хийж 2-3 цаг байлгаарай. Ингээд л таны хүүхэддээ өгөх амттайхан желли бэлэн болох юм.
Фэйсбүүк сэтгэгдэл