Буруу гутал сонгох нь хувцаслалтыг хэрхэн сүйрүүлж болдгийг батлах оддын жишээнүүд

Гутал нь гадаад төрхөд маш их нөлөөлдөг ба таны имижийг аварч нэг бол сүйрүүлж ч чадах хүчтэй. Олон нийтийн арга хэмжээнд үргэлж төгс гэмээр харагддаг одод хүртэл үүн дээр бүдэрдэг бөгөөд жижиг алдаа нь дүр төрхөд хэрхэн томоор нөлөөлдгийг дараах жишээнээс харцгаая.

  1. Эхний зурган дээрх түрийтэй гутал нь Сальма Хайекийн хөлийг илүү богино бүдүүн харагдуулж байгаа бөгөөд цамцны ханцуй хувцасны өнгөтэй төдийлөн тохирохгүй байгааг анзаараарай. Харин оронд нь бүдүүн өсгийтэй онгорхой өсгийт жүжигчний хөлийг илүү дууж булаам харагдуулж байна.

  1. Шарлиз Тероны цайвар өнгийн өсгийт нь дүр төрхийг сул, хэт энгийн харагдуулж байгаа бол хар өнгийн өсгийт нь хамаагүй чамин загварлаг байдлыг бий болгожээ.

  1. Сандра Буллок зуны даашинз дээр битүү өсгийт өмссөн нь илүү болхи тохиромжгүй сонголт болсон байна.

  1. Кимберле Вайтын өмссөн богино өсгийтэй хар гутал нь түүний хөлийг илт бүдүүн харагдуулжээ.

  1. Бүдүүн эстэй гутал нь хөлийг өргөн том харагдуулдаг байтал Ли Томсон ийм 3 оосортой Гутал өмссөн нь зөв сонголт хийгээгүй болохыг нь илтгэжээ.

  1. Уэльсийн гүнж Кэтрин сонгодог хэв маягийн өсгийт сонгосон ч алтлаг гоёлууд нь хэт гоёмсог болгожээ.

  1. Урт даашинз түрийтэй гутлал нь тийм ч сайн сонголт биш гэдгийг Эмма Стоуны жишээнээс харж болно.

  1. Кристина Риччигийн платформ гутал нь даашинз гэхээс илүү өмдөн дээр тохирохоор харагдаж байна.

  1. Өргөн өмдөн дээр шагай татсан. намхан ултай, пүүз гээд ихэнх гутлууд зохих ч Кристен Данстых шиг өвөрмөц өсгийтэй гутал дэмий сонголт болохыг уг зургаас харж болно.

  1. Үслэг шаахайг урт банзал юм уу өргөн өмдөн дээр өмсөх хэрэгтэйг Хэйли Бибер анзаараагүй бололтой.

  1. Эмили Блантын хувьд тод гэхээс илүү завсрын өнгөний сонголт хамаагүй дээр тансаг харагдаж болохыг нотолжээ.

  1. Шовх үзүүртэй энэ төрлийн гутал өнөө үед моодонд орж байгаа ч ямар хувцсан дээр өмсөө урьдчилан сайтар бодоорой.

  1. Загвар өмсөгч Мери Жейнийг санагдуулам уг хуучны загвар Милли Бобби Браунд тохиромжгүй сонголт болжээ.

  1. Ковбой гутлыг урт даашинзтай хослуулж болдог ч Кейт Хадсоных шиг хилэн даашинз дээр лав биш.

  1. Мэрайя Кэри ихэвчлэн нүцгэн хөлөн дээрээ өмсдөг урт гутлыг жийнсэн өмдөн дээр өмссөн нь тун хачирхалтай имиж болжээ.

  1. Рита Ора гуяыг нь хэт барьсан оймсон түрий өмссөн нь мөн л буруу сонголт болов.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!