Мисс, их эмч М.Цэвэлмаа: Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна

Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон үндэсний ялагч мисс М.Цэвэлмаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо хүний их эмчээр ажилладаг.

Тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

“Нэг өвчтөн маань 2 цаг 30 минут хоцорч ирчихээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу, мөр лүү цохиж зодож, сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ.

Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо!

Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна.”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!