Их идсэн ч таргалуулахгүй, илчлэг багатай баярын бялуу хийж сурцгаая!

Ялангуяа дэглэм барьж турж байгаа хүмүүст баярын өдөр идэх дуртай амттанаасаа татгалзана гэдэг томоохон тэвчээр шаардсан зүйлсийн нэг байдаг билээ.Тэгвэл бид та бүхэндээ хичнээн их идсэн ч, таргалахгүй тарагтай бялууг хэрхэн хийх жорыг танилцуулъя.

1. Орц:

  • Цэвэр тараг – 500гр
  • Желатин – 25гр
  • Жимс, ойн жимс – 200-300 гр
  • Элсэн чихэр – амталгаагаар

2. Хийх арга:

Жимсний шүүсээ бага зэрэг халааж, дээр нь 100 гр желатин хийж хутгана.

Тарган дээрээ амталгаагаар бага зэрэг элсэн сахар хийгээрэй.

Жимснүүдээ чимэглэхэд тохиромжтой хэмжээгээр хэрчиж бэлдэнэ.

Ингээд хөргөсөн желатин болон таргаа хооронд нь холино.

Бялууны хэв эсвэл, саванд наалдуулахгүй цаас дэвсэж, тэгш гадаргуу дээр бялуугаа тараагаад бүрэн царцтал хөргөгчинд хийгээрэй.

Ингээд бэлэн болсон бялуун дээрээ ойн жимс болон хэрчиж бэлтгэсэн жимсүүдээр чимэглэл хийнэ.

За ингээд идэхэд бэлэн боллоо. Үнэхээр амархан байгаа биз.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!